Газар барьцаалахтай холбоотой хуулийн зарим заалтыг түдгэлзүүлжээ

Уншсан тоо: 596
Нийтлэгдсэн: 2015 оны 11 сарын 14

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалттай холбоотойгоор нэр бүхий иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу үүссэн маргааныг Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд дээрхи хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн холбогдох заалт, 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсгийн үйлчлэлийг түдгэлзүүлэхээр болжээ.

“Эдгээр зохицуулалт нь иргэний газраа захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг шүүхийн хяналтаас гадуур байх боломж бий болгож улмаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг, мөн “Төр хүний эрх, эрх чөлөөг хангахуйц...хууль зүйн... баталгааг бүрдүүлэх... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн Үндсэн Хуулийн заалтыг тус тус зөрчсөн” гэсэн дүгнэлтийг Цэц гаргасан байна.

2010 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу гэрээний үүрэг хангагдаагүй тохиолдолд барьцааны зүйл болох газраас гэрээний үүргийг хангуулахад заавал шүүхэд хандаж, 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэх журам үйлчилсээр ирсэн. Энэ нь банк, банк бус санхүүгийн байгууллагууд газар барьцаалж зээл олгох сонирхлыг бууруулж байсан учраас өнгөрсөн 7 дугаар сард хуульд нэмэлт оруулж, газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах зохицуулалт хийхээр болсныг ийнхүү түдгэлзүүллээ.

Түдгэлзүүлээд байгаа заалтууд болох 47.1-д:Шүүх барьцааны зүйлийг худалдах тухай үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийг хангасан, эсвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасны дагуу нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан бол уг зүйлийг Иргэний Хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана.

53.4-д: Газар барьцаалах гэрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасан журмаар гаргуулахаар талууд харилцан тохиролцож болно.

53.5-д:Энэ хуулийн 53.4-т заасан гэрээг нотариатаар гэрчлүүлнэ гэж тус тус заасан байдаг.

Үндсэн Хууль зөрчсөн тухай дүгнэлтийг Үндсэн Хуулийн Цэц гаргасан учраас УИХ-аар хэлэлцэх ёстой. Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт эцсийн шийдвэр байхаар заасан байдаг ч Цэцийн сүүлийн үед гаргасан нэлээд хэдэн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээж аваагүй жишээ бий.

Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг хүлээж авах юм бол хуулиндаа өөрчлөлт оруулна, хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргаж хуулийн үйлчлэлийг буцаан сэргээх хугацааг тодорхой зааж өгвөл тухайн өдрөөс, хугацаа заахгүй бол хэвлэлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа түдгэлзүүлсэн заалтууд эргэн үйлчилж эхлэх юм байна.

                                                                                                                                                                                     П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол