10 хувийн урьдчилгаатай зээлийг орон нутгаас эхлүүлэх үү?

Уншсан тоо: 506
Нийтлэгдсэн: 2015 оны 11 сарын 20

10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээлийг олгохдоо орон нутгаас эхэлнэ гэх мэдээлэл байна. Энэ нь ТОСК-ийн захиалгаар аймгуудад баригдсан орон сууцнуудын борлуулалт муу байгаатай холбоотой бололтой.

Н.Алтанхуягийн толгойлж байсан Шинэчлэлийн Засгийн Газрын үед нийслэл болон аймгуудад хямд үнэтэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг хариуцах чиг үүрэг бүхий ТОСК-ийг байгуулж, Чингис бондын хөрөнгөөс 100 сая долларыг 9 жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн. Энэ нь одоогийн ханшаар 200 орчим тэрбум төгрөг.

100 сая долларын 50 хувийг аймгуудад, 50 хувийг нийслэлд хямд үнэтэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байдаг. 1764 айлын “Буянт-Ухаа-1” хорооллыг гэхэд 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулж барьсан.

Эхний хорооллоо борлуулаад тэр мөнгөөрөө дараагийн хорооллуудаа бариад явахад 9 жилийн хугацаанд 6 удаа эргэлдүүлж, 10.000 орчим айлын орон сууцны хорооллыг нийслэл болон орон нутагт барьж чадна гэж тухайн үед тооцоолж байсан гэдэг.

Манайд орон сууцны эрэлт их ч урьдчилгаагаа төлж чадах боломжтой иргэд хэд билээ гэдгийг тооцоололгүй олон мянган айлын орон сууцны хороолол төлөвлөөд улмаар бондын хөрөнгөөс зээл олгож байсан нь эдийн засаг хүндэрсэн өнөө үед жинхэнэ толгойны өвчин болж байгаа биз...

Улс орны эдийн засаг хүнд, орон сууцны урьдчилгаа 30 хувиа төлж чадах иргэд байраа аваад дууссан зэрэг шалтгаануудаас болж ТОСК-ийн орон сууцны борлуулалт тааруу байгаа нь хэнд ч ойлгомжтой.

...Чингис бондын хүүгийн төлөлтийг бонд гаргаснаас хойш 6 сарын дараа төлж эхлэн, хагас жил тутам хийж байхаар гэрээнд тусгасан байдаг. Энэ дагуу хүү төлөгдөөд явж байгаа. Үндсэн төлөлтийг 2018 онд төлж эхлэх ёстой. Гэтэл Чингис бондын хөрөнгөөс зээл авсан аж ахуйн нэгжүүдийн нэг болох ТОСК-ийн орон сууцны борлуулалт муу байгаа нь 10 хувийн урьдчилгаатай зээлийг тийш хандуулах гол үндэс болсон гэж харахаар байна.

“Буянт-Ухаа-1” хорооллоо иргэдийн дунд сугалаа явуулж, “үнэд орон” байж борлуулж чадсан ч борлуулалтаас орж ирсэн мөнгөө аймгуудын орон сууц болон “Буянт-Ухаа-2” хороололдоо оруулчихсан, анх төлөвлөж байсан шигээ эргэлдүүлж чадахгүй болсон учраас ийн “амь тариа” шаардаж байгаа гэсэн үг.

...10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээлд баталгаа гаргах батлан даалтын сангийн хөрөнгийг улсын төсөвт суулгах ёстой учраас тодорхой хэмжээний хөрөнгийг төсөвлөсөн гэх мэдээлэл байна. Улс орны эдийн засгийн байдлаас болоод батлан даалтад зориулах хөрөнгийг үе шаттайгаар гаргаад явахаар болж байгаа бололтой.

Эхний ээлжинд төсөвлөсөн хөрөнгийн хэмжээнд тохируулж БХБЯ, Сангийн Яам, арилжааны банкууд гэрээ хийх зэргээр ажлууд байгаа гэнэ.

10 хувийн урьдчилгаатай зээлийг орон нутгаас эхлүүлэх санал дэмжигдээд ажил хэрэг болно гэж гэж бодоход ямар хугацааны дараа нийслэлд хэрэгжих, батлан даалтын хөрөнгийн хэдэн хувь нь орон нутгийн иргэдэд, хэд нь нийслэлийн иргэдэд баталгаа гаргахад зориулагдах вэ гэхчлэн тодорхойгүй асуудал олон байна.

                                                                                                                                                                                                 П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол