Жилийн хугацаанд 70 гаруй мянган иргэнд газар өмчлүүлжээ

Уншсан тоо: 501
Нийтлэгдсэн: 2015 оны 11 сарын 20

Цахим газар өмчлөлийн 4 дүгээр ээлжээр 22 байршилд 26.000 орчим иргэн газар өмчлөхөөр сонгогдсоноос 1591 иргэн өргөдлөө баталгаажуулаагүй учраас эдгээр нэгж талбар дээр дахин сонгон шалгаруулалт явуулжээ.

Дахин сонгон шалгаруулалтыг тухайн ээлжинд бүртгүүлсэн иргэдийн дунд автоматаар явуулдаг учраас дахин хүсэлт хүлээж авна гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр ээлжинд бүртгүүлээд сонгогдоогүй иргэдийн дунд автомаар сонголт явуулсан гэсэн үг.

“16 байршлын 1591 нэгж талбарт өнөөдрийн дахин сонгон шалгаруулалтаар сонгогдсон иргэдийн цахим хаяг болон гар утсанд мэдээлэл хүргэсэн. Сонгогдсон иргэд 14 хоногийн дотор буюу 12 дугаар сарын 03-ныг дуустал ажлын цагаар тухайн байршлын харъяалагдах дүүргийн Өмч Газрын Харилцааны Албанд хандаж өргөдлөө баталгаажуулах хэрэгтэй” гэж НӨХГ-ын мэргэжилтэн анхаарууллаа.

 Одоогийн байдлаар цахим газар өмчлөлийн дөрвөн ээлжээр 41 байршилд 70 гаруй мянган иргэн газар өмчлөх эрхтэй болсон байна. Он дуусахаас өмнө 5 дугаар ээлжийн газар өмчлөлийн ажлыг зохион байгуулснаар энэ онд цахимаар өмчлүүлэхээр төлөвлөсөн 52 байршлын ажил дуусах бөгөөд ирэх оноос 68 байршилд газар өмчлүүлэх ажил эхлэх аж.

“Сонгогдчихоод газраа баталгаажуулахгүй байгаа нь янз бүрийн л шалтгаантай байх. Зарим иргэний хувьд өөрт ирж байгаа боломжийг олж харахгүй байна. Газрынхаа үнэ цэнийг төдийлөн ойлгохгүйгээр энэ эзгүй газарт хэзээ дэд бүтэц татаж бид үр ашгийг нь хүртэх вэ гээд орхих нэгэн байхад хувийн зохион байгуулалтаасаа болоод газраа баталгаажуулж чадаагүй нь ч байна. Улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөлийн гэрчилгээ эдийн засгийн эргэлтэд орох чадвартай байдаг. Өмчлүүлсэн газрууд ерөнхий төлөвлөлтүүд нь батлагдсан байршлууд гэдгийг ойлгох хэрэгтэй. Инженерийн шугам сүлжээний ажлууд тодорхой үе шаттайгаар хийгдээд явна”  гэж албаны хүн тайлбарлалаа.

Өнгөрсөн жил нийслэлийн иргэдийн 8 хувь нь газраа өмчилсөн байсан бол жилийн дотор 13 хувь болж өссөн нь цахим газар өмчлөлийн ажлын үр дүн гэдгийг мөн онцолж байна.

                                                                                                                                                                               П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол