ҮХХ-ийн барьцааны тухай хуулийн заалт Үндсэн Хууль зөрчсөн эсэхийг хянана

Уншсан тоо: 552
Нийтлэгдсэн: 2015 оны 11 сарын 17

2010 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу газар барьцаалах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болсон ч гэрээний үүрэг хангагдаагүй тохиолдолд барьцааны зүйл болох газраас гэрээний үүргийг хангуулахад заавал шүүхэд хандаж, 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэх журам үйлчилсээр ирсэн нь банк, банк бус санхүүгийн байгууллагууд газар барьцаалж зээл олгох сонирхлыг бууруулж байсан аж.

Харин өнгөрсөн 7 дугаар сард “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах зохицуулалт хийгдэхээр болсон билээ.

Ингэснээр газар шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдсан иргэдэд банк санхүүгийн байгууллагууд зээл олгох сонирхол нэмэгдэж, иргэдийн газар эргэлтэд орох нааштай хандлага гарна гэж үзэж байв. Харин нэр бүхий иргэд дээрхи зохицуулалттай холбоотойгоор Үндсэн Хуулийн Цэцэд хандан мэдээлэл ирүүлсэн байдаг.

Иргэд цэцэд ирүүлсэн мэдээлэлдээ: “Газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах зохицуулалт хийгдэхээр болсон нь иргэний газар өмчлөх эрх болон шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж, Үндсэн Хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байж болзошгүй” гэж дурдсан аж.

Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг энэ сарын 18-нд буюу маргааш Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэхээр болжээ.

                                                                                                                                                                                                   П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол