Малчид, гадаадад амьдарч буй иргэдэд зориулсан хөтөлбөр санал болгожээ

Уншсан тоо: 814
Нийтлэгдсэн: 2015 оны 11 сарын 16

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын эцэст 2700 айлын “Шинэ Толгойт” хорооллын төсөл хэрэгжүүлж байгаа “Стандарт проперти” групп эхний ээлжийн 262 айлын орон сууцаа ирэх 1 дүгээр сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

“Японы “SOSAP” хөрөнгө оруулалтын сантай гэрээ хийснээр эхний удаад 12 тэрбум төгрөг орж ирсэн, цаашид ч хөрөнгө орж ирнэ” гэж “Стандарт проперти” группын гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ ярьж байсан.

Хөрөнгө мөнгөний тал дээр асуудалгүй учраас энэ оны 5 дугаар сард эхлүүлсэн 9 давхар хоёр орон сууцаа ийнхүү богино хугацаанд барьж гүйцэтгэн ашиглалтанд оруулахад бэлэн болж байгаа юм.

26,2 га талбайг хамрах “Шинэ Толгойт” хорооллын 15 хувь нь барилгажих бөгөөд улсын 2 сургууль, 2 цэцэрлэг төлөвлөгджээ.

Төслийн талбай 326 нэгж талбартайгаас эхний ээлжинд 30 гаруй айл газраа чөлөөлж барилгын ажлыг эхлүүлсэн байна. Эдгээр айлуудыг удахгүй ашиглалтанд орох орон сууцандаа оруулахаар гэрээ хийсэн гэнэ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцнаас худалдан авбал урьдчилгаа төлбөрийн 50 хувийн дэмжлэгт хамрагдах ёстой. Энэ журмын дагуу ажиллаж байгаа байгууллагаасаа квот авсан болон квотод хамрагдахаар хөөцөлдөж байгаа нэлээд тооны төрийн албан хаагч тус хорооллоос орон сууц худалдан авахаар гэрээ хийсэн байна.

Түүнчлэн урьдчилгаа 40-50 хувиа төлж, 1-2 жилийн дотор үлдэгдэл төлбөрөө төлөх тусгай нөхцөлтэй гэрээ байгуулах боломжийг малчид болон гадаадад амьдарч байгаа иргэдэд олгож байгаа бөгөөд нэг жилийн хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөхөд хүүгүй, хоёр дахь жилдээ бага хүүтэй байх гэнэ.

Барилгын ажил Японы зөвлөх инженерүүдийн удирдлаган дор явагдаж байгаагийн зэрэгцээ орон сууцны ашигтай талбайг маш сайн тооцож, судалгаанд тулгуурлан төлөвлөсөн гэдгийг төсөл хэрэгжүүүлэгчид онцолж байна.  

Бүрэн цутгамал хийцтэй энэхүү орон сууцанд 1.480.000 төгрөгөөр захиалга авч байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 8815-4444, 8015-0444, 8016-0444 дугаарын утсуудаар аваарай.

                                                                                                                                                                                  П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол