Гадаадад суугаа иргэд банкны зээлгүйгээр орон сууц худалдан авч болно

Уншсан тоо: 645
Нийтлэгдсэн: 2015 оны 11 сарын 13

Баянзүрх дүүрэгт Нарны зам дагуу баригдаж байгаа Sky town 2” хотхон“Гадаадад суугаа иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр”-ийнхөө хугацааг 12 дугаар сарын 1-нийг хүртэл сунгажээ.

9 дүгээр сарын 25-наас эхэлсэн уг хөтөлбөр нь энэ сарын 15-нд дуусах байсан ч гадаадад суугаа иргэд хугацаагаа сунгаж өгөхийг хүссэн байна.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа, банкны зээлд хамрагдах боломжгүй иргэд 5, 10, 20, 30 хувийн урьдчилгаа төлж гэрээ хийгээд, үлдэгдэл төлбөрөө сар бүр цалингаасаа төлснөөр банкны зээлийн хүү төлөхгүйгээр орон сууцтай болно гэсэн үг.

Захиалагч өөрөө Монголд байхгүй ч энд байгаа ойр дотны хүнээрээ дамжуулан өөрийн нэр дээр гэрээ байгуулах боломжийг олгосон нь олны сэтгэлд ихээхэн нийцэж байгаа гэж төсөл хэрэгжүүлэгчид онцолсон юм.

12 дугаар сарын 1-нээс өмнө амжиж орон сууц захиалсан иргэд 50 сая төгрөгийн шагналын сантай урамшуулалд хамрагдах гэнэ.

4 давхар үйлчилгээний төвтэй, 13, 15 давхар залгаа хоёр блокоос бүрдсэн 184 айлын энэхүү орон сууцны м.кв-ын үнэ 1.450.000 төгрөг бөгөөд нийт 18 загварын 1-3 өрөө байртай. Одоогоор барилгын ажлын явц 80 гаруй хувьтай яваа аж.

Та 8602-0860, 9602-0860 дугаарын утсуудаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

                                                                                                                                                                                    П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол