“Буянт-Ухаа -2” энэ жил ашиглалтанд орох нь эргэлзээтэй байна

Уншсан тоо: 580
Нийтлэгдсэн: 2015 оны 11 сарын 13

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх томоохон хорооллуудын дэд бүтцийн ажлын хөрөнгө 2015 оны улсын төсөвт суугаагүйгээс зарим ажил удааширсан. Үүнтэй холбоотойгоор “Буянт-Ухаа -2” хорооллын дэд бүтцийн ажилд ч саад учирчээ.

Энэ жилийн төдийгүй ирэх жилийн төсөв ч хүнд байгаа талаар яригдаж байна. “Шинээр ажил хийх нь байтугай хийж байгаа ажлаа ч зогсоож мэдэхээр байдалтай байгаа. Өнгөрсөн жил төсөв батлагдахад 2015 оны төсөв маш хүнд байсан. 2016 оных мөн адил байна. Тэгэхээр шинээр инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажил хийгдэхгүй. Эхлүүлсэн ажлаа хэрхэн урагшлуулах вэ гэдгийг ярилцаж байна” гэж БХБЯ-ны албан тушаалтан ярьж байсан. Тэгэхээр ТОСК-иас нийслэл болон орон нутагт хэрэгжүүлэх орон сууцны хорооллуудын ажил тийм ч дардан замаар явахгүй бололтой...

Жишээ дурдахад “Буянт-Ухаа-2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцыг 10 дугаар сарын 31-нд улсын комисст хүлээлгэж өгөх ёстой байсан ч цахилгааны асуудлаас болоод хугацаа нь хойшилчихож... Одоогоор барилга угсралтын ажлыг түр цахилгаанаар шийдэж байгаа ч орон сууц ашиглалтанд ороход үндсэн цахилгааны эх үүсвэрээр хангах ёстой.

Цахилгааны асуудалтай мөртөө эхний ээлжийг 10 дугаар сарын 31-нд хүлээлгэж өгнө гэж саяхныг хүртэл ам бардам зарлаж байсны учрыг нь ТОСК-ийн холбогдох албан тушаалтнаас тодруулахад:

“Хорооллын цахилгааныг Яармагийн дэнжийн дэд станцаас авахаар болж ерөнхий техникийн ажлыг гүйцэтгэж байсан юм. Гэсэн ч энэ жилдээ ашиглалтанд орж чадахааргүй болсон тул “Буянт-Ухаа” дэд станцаас авахаар болж байтал гэмтэл гарч засвар хийж байлаа. Гэтэл уг төслийн хөрөнгө оруулалт болох 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвийн тодотголоор хассан байна. Одоо энэ асуудлыг Ерөнхий Сайдад болон холбогдох яамдад хандан тавьж байна. Засгийн Газрын нөөц хөрөнгөөс шийдэж өгөх асуудал тавьж байгаа. Шийдэж өгөхгүй бол арилжааны банкнаас зээл авч дэд станцын засвараа дуусгахаас аргагүй” хэмээн хариуллаа.

ТОСК-ийнхан эхний ээлжийн орон сууцыг 12 дугаар сарын 10 гэхэд улсын комисст хүлээлгэж өгөхөөр хугацааг хойшлуулсан бололтой. Тэр болтол үндсэн цахилгааны асуудлыг ямар нэг аргаар шийдүүлэхээр ийнхүү холбогдох газруудад хүсэлт тавьжээ. “Буянт-Ухаа” дэд станцын ажил 93 хувьтай байгаа тул санхүүжилтийг шийдээд өгвөл хэдхэн хоногт ажлаа дуусгах аж.

Сүүлд авсан мэдээллээр, энэ сарын 20 гэхэд санхүүжилтийн асуудлыг шийдэж өгнө гэсэн хариуг Эрчим Хүчний Яамны зүгээс өгчээ.

                                                                                                                                                                              П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол