Барьцаалуулсан хөрөнгөө худалдаж болох уу?

Уншсан тоо: 705
Нийтлэгдсэн: 2015 оны 10 сарын 12

“Иргэний хуулийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтын тодорхой хэсэг нь Үндсэн Хууль зөрчсөн байна” гэх үндэслэлээр иргэн А.Базар цэцэд гомдол гаргажээ.

“Иргэн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан зээл авах, давхар барьцаанд тавих болоход заавал гуравдагч этгээдээс асуух, зөвшөөрөл авах гэхчлэн давхардлууд “Иргэний хууль болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтуудад туссан. Ингэснээр өмчлөгчийн эрхийг хязгаарлан, барьцаалагчдад давуу байдлыг бий болгож, “Иргэн үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхтэй” гэсэн Үндсэн Хуулийн 16.3 дахь заалтыг зөрчин иргэний өмчөө хэрхэн захиран зарцуулах эрхэд халдаж байна” хэмээн иргэн А.Базар үзжээ.

Энэ гомдлыг Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцлээ.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор төлнө” гэж заасан байдаг.

Гэтэл Үндсэн Хуулийн дээрхи заалтыг:

-Иргэний хуулийн 171.2-ийн “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна” гэсэн заалт,

-Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27.1-ийн “Барьцаалуулагч нь иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй” гэсэн заалт,

-Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27.2-ийн “Барьцаалбар болгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно” гэсэн заалт,

-Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33.1-ийн “Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй” гэсэн заалт,

-Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 56.1-ийн “Барьцаалуулагч нь газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр барьцаалуулсан газар дээрээ барилга байгууламж барих эрхтэй бөгөөд барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаа нь тухайн барилга байгууламжид үл хамаарна”гэсэн заалт тус тус зөрчсөн байна гэж Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас үзэж, Иргэний Хуулийн 171.2, Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Барьцааны тухай хуулийн 27.1, 27.2, 33.1, 56.1 дэх заалтуудыг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.

УИХ энэ шийдвэрийг хүлээж авахгүй гэвэл Үндсэн Хуулийн Цэц их суудлын хуралдаанаа хийж, шийдвэр гаргана. Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг. Цэцийг дахин хуралдуулж цаг алдах уу, Цэцийн шийдвэрийг УИХ хүлээн авах уу гэдэг хүлээлт үлдэж байна гэсэн үг. Ер нь бол Үндсэн Хуулийн Цэц их суудлын хуралдаанаа хийхэд асуудал баталгаажиж гарч ирдэг юм.

Үндсэн хуулийн цэцийн энэхүү шийдвэртэйгээр холбогдуулан Арилжааны банкууд болон бусад холбогдох этгээдүүдийн байр суурийг удахгүй та бүхэнд хүргэх болно.

                                                                                                                                                                                     П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол