Хуучин орон сууцнуудыг дахин барилгажуулах сонирхол байлаа ч.....

Уншсан тоо: 876
Нийтлэгдсэн: 2015 оны 10 сарын 09

Нийтийн зориулалттай орон сууцны 80 ширхэг барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай НЗД-ын захирамж гараад байсан бол дахин 5 барилгаар нэмэгдлээ. Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнууд эдгээр 85 барилгад багтаж байна.

Сүүлд нэмэгдсэн 5 барилга нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны “Нисэх” орон сууцны хорооллын 34, 35 дугаар байр, 2 дугаар хорооны 53, 54 дүгээр байр, 12 дугаар хорооны 39 дүгээр байрууд юм.

Эдгээр байруудад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглож, холбогдох тусгай зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд удахгүй нээлттэй урилга хүргүүлэх юм байна.

Хан-Уул дүүрэг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд өнгөрсөн 2 дугаар сард гаргасан судалгаанаас харахад дүүргийн орон сууцны болон гэр хорооллын 149 хуучин орон сууцанд 1208 өрх амьдарч байжээ. Эдгээрээс 27 ширхэг байр нь НМХГ-аас гаргасан нийслэлийн хэмжээн дэх яаралтай буулгах шаардлагатай 150 орон сууцны жагсаалтад багтсан аж.

Жагсаалтад багтсан 27 байрнаас 21-ийг нь дахин барилгажуулах НЗД-ын шийдвэр хэдийнээ гарч, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлууд хийгдээд байсан бол үлдсэн 6 байрнаас дээр дурдсан 34, 35, 53, 54, 39 дүгээр байруудыг дахин барилгажуулахаар боллоо. Ингэснээр тус дүүргийн хувьд150 барилгын жагсаалтад багтсан нийтийн зориулалттай орон сууцны 27 барилгын нэгээс бусад дээр нь НЗД-ын захирамж гаргуулсан гэсэн үг.

Өнгөрсөн жил захирамж гарсан Хан-Уул дүүргийн 21 байраас Нэхмэлийн 12, 13, 17, 18 зэрэг 4 байранд төсөл хэрэгжүүлэгч хараахан шалгараагүй байгаа бөгөөд үлдсэн 17 байранд нь “Фүжи холдинг” ХХК, “Рендер Бау” ХХК, “Нутгийн буян” групп, “Эфэс констракшн” ХХК-иуд төсөл хэрэгжүүлэхээр болсон юм.

Эдгээрээс  Нэхмэлийн 15,19 дүгээр байруудад төсөл хэрэгжүүлэх “Нутгийн буян” групп, Арьс Ширний 25, 26 дугаар байруудад төсөл хэрэгжүүлэх “Эфэс констракшн” компаниуд л эхний ээлжийн орон сууцны ажлаа эхлүүлсэн юм.

Эхний ээлжинд зарлагдсан Нэхмэлийн шарууд, Төмөр замын шарууд зэрэг байруудад төсөл хэрэгжүүлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүд олон байсан бол энэ зун зарлагдсан Налайхын 6 ширхэг байр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны “Залуус” хотхон, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Сүүний” гэх тодотголтой байрууд болон дахин тендер зарлагдсан Нэхмэлийн 4 ширхэг байр, Баянгол дүүргийн 2 дугаар хороо,Төмөр зам орчмын 6 ширхэг байрыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилгыг удаа дараа зарласан ч санал ирүүлэх аж ахуйн нэгжүүд байхгүй байгаа нь ажиглагдсан юм.

Энэ нь эдийн засгийн байдал тааруу, барилгын компаниудад банкууд зээл олгохгүй байгаа зэрэг хүчин зүйлүүдтэй холбоотой биз ээ. Түүнээс биш одоогоос хоёр жил орчмын өмнө “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг дахин төлөвлөх журам”  гараагүй байхад аж ахуйн нэгжүүд хуучин орон сууцнуудын оршин суугчдыг амраахгүй хаалга үүдийг нь тогшиж, янз бүрийн санал тавьдаг байсан. Харин өдгөө журам батлагдаад хууль ёсны болчихоор хөрөнгө мөнгөтэй аж ахуйн нэгж ховорджээ...

                                                                                                                                                                                  П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим