ГХДТ-ийн хүрээнд 144 айлын орон сууц ашиглалтанд орлоо

Уншсан тоо: 665
Нийтлэгдсэн: 2015 оны 10 сарын 09

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул захын орчимд 2448 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа “Цагаан Хуаран Консалтинг” ХХК-ийн хоёрдугаар ээлжийн 432 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Нээлтийн ажиллагаанд НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга, НЗД-ын орлогч С.Очирбат, ГХХГ-ын дарга Ш.Ганхуяг, БХБЯ-ны “7,14, МҮОНРТ орчмын орон сууц, дэд бүтцийн төслийн зохицуулагч Ч.Доржготов нар оролцов.

“Цагаан Хуаран Консалтинг” ХХК энэ удаа ашиглалтанд оруулж байгаа 432 айлын орон сууцныхаа  2 блок буюу 288 айлын орон сууцыг БХБЯ-ны “Дэд бүтэц” төслийн хүрээнд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар, 1 блок буюу 144 айлын орон сууцыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтанд оруулж байгаа юм. Энэ орон сууцанд дахин төлөвлөлтөд хамрагдсан 40 айл нүүж орох аж.

Өнөөдрийн нээлтийн ажиллагааны үеэр орон сууцанд орохоор гэрээ байгуулсан иргэдийн дунд азтан шалгаруулах сугалаа явуулж, 10 айлыг хөргөгч, угаалгын машин, тоос сорогч зэрэг электрон бараагаар урамшууллаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниуд энэ онд 1500 орчим айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч “Баганат Өргөө” групп эхний ээлжийн 144 айлын орон сууцаа ашиглалтанд оруулчихаад байгаа бол 14 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэгч “Цагаан Хуаран Консалтинг” ХХК ийнхүү 144 айлын орон сууц ашиглалтанд орууллаа.

                                                                                                                                                                                      П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол