Равсал панз байртай боллоо

Уншсан тоо: 519
Нийтлэгдсэн: 2015 оны 10 сарын 02

“Гарьд Магнай” киноны Равсал панзын дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн МУГЖ Б.Магсаржав гуайг байртай болгох аяныг ТОСК-ийн удирдлагууд санаачилж, улс төрчид, урлаг соёлынхон, аж ахуйн нэгж байгууллагуудыг энэхүү сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалсан талаарх мэдээллийг өмнө хүргэж байсан билээ.

Аян 3 сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд цугларсан мөнгөөр санаачлагчид “Буянт-Ухаа-1” хорооллын нэг өрөө байрыг худалдан авсан байна.

“Улаанбаатар” телевизийн “Сайн уу, Сайнаа” ток шоунд Б.Магсаржав гавъяатыг зочноор урьж оролцуулан, нэвтрүүлгийн үеэр ТОСК-ийн захирал А.Гантулга хүрэлцэн ирж, Монголын ард түмний сэтгэл шингэсэн байрны түлхүүрийг зочинд гардуулан гэнэтийн бэлэг барьжээ. Б.Магсаржав гуай саяхан байрандаа орсон байна.

Уг нэвтрүүлэг энэ бямба гаригийн 22 цаг 30 минутаас үзэгчдийн хүртээл болох юм. Сайн үйлсийн аян 6 дугаар сарын 20-ноос эхэлсэн бөгөөд энэ хугацаанд олон байгууллага, хувь хүмүүс сэтгэлийн хандиваа өргөжээ.

“Энэхүү сайн үйлсийн аянд олон хүн оролцсон. Бүгдэд нь маш их баярлаж байна. Яг өөрөө байртай болсон юм шиг баяртай байна” гэж А.Гантулга захирал сэтгэл догдлон өгүүлсэн юм.

“Өнөр бүл” киноны Гармаагийн дүрийг бүтээсэн Ч.Алтан-Өлзий, Хөх чоно нэрээр алдаршсан МУГЖ С.Дамдин зэрэг 4 ахмад жүжигчнээс Б.Магсаржав гуайг сонгон энэхүү аяныг эхлүүлсэн байна.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан сайн үйлс бүтээсэн ТОСК-ийн захирал А.Гантулга болон хамт олонд нь сэтгэлийн өглөг өргөсөн бүх хүмүүст уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

                                                                                                                                                                                           П.Болор

                                                                                                            

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол