Тохилог орчин, хямд үнэ санал болгож буй НАЙЗУУД хотхон

Уншсан тоо: 973
Нийтлэгдсэн: 2015 оны 10 сарын 02

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн бүс нутаг....

Гачуурт зөвхөн урин дулааны улиралд л олны хөлд дарагддаг байсан үе өнгөрч жилийн дөрвөн улиралд байнга оршин суудаг иргэдийн тоо нэмэгдсээр байна. Тэр ч хэрээр тохилог орон сууц, амины хаусууд эрэлт хэрэгцээтэй болжээ. Нийслэлийн төв цэгээс 20-иодхон км-ын зайд оршдог тул хотод ажил хөдөлмөр эрхэлдэг айл өрхүүд Гачууртад орон сууц барих юм уу худалдан авч суурьших нь элбэг болж.

Олны сайн мэддэг Монгол Шилтгээний баруун талд  баригдаж эхэлсэн “Найзууд” хэмээх хотхоныг энэ удаа уншигчиддаа танилцуулъя..

Тус хотхон нь апартмент хэлбэрээр төлөвлөгдсөн хэдий ч байршил, орчин зэргийг нь харахад амины орон сууцны тохилог хотхонуудаас огт ялгагдахааргүй. Энд тус бүр нь 18 айлын 3 давхар 6 блок орон сууц баригдахаар төлөвлөгджээ.

Эхний нэг блок барилга буюу 18 айлын орон сууц сар гаруйн дараа ашиглалтанд орох бол дараагийн 2 блок нь цагаан сарын өмнөхөн, үлдсэн 3 блок нь ирэх зун ашиглалтанд орох төлөвлөгөөтэй гэнэ.

Туул голоос 350-400 метр, төв замаас 100 метрийн зайд, автобусны буудлаас холгүй байрлаж байгаа нь тус хотхоны томоохон давуу тал аж. Хотхон дотроо автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, зам талбайг стандартын дагуу  төлөвлөсөн байна.

Дэд бүтцийг хэрхэн шийдсэн талаар гүйцэтгэгчээс тодруулахад: “Хотхоны бохирыг төвийн шугамтай холбосон. Цэвэр усаа гүний худгаас авдаг учраас маш тунгалаг, цэвэр устай гэсэн үг. Халаалтыг цахилгаан бойлероор шийдсэн. Ингэхдээ цахилгаан тасарсан тохиолдолд оршин суугчдынхаа тав тухыг алдагдуулахгүйн тулд дизель генератор байрлуулсан” хэмээн хариуллаа.

Уул ус тэгширсэн байгалийн сайханд баригдаж байгаа “Найзууд” хотхоныг сонирхож захиалга өгөх хүмүүс цөөнгүй байгаа бололтой, эхний ээлжинд ашиглалтанд орох орон сууцнаас цөөхөн байр үлдсэн гэж байлаа. 32 м.кв, 34 м.кв, 42 м.кв талбайтай нэг өрөө, 82 м.кв, 84 м.кв талбайтай 2 өрөө байруудын сонголттой. 2  өрөө байрууд нь зай талбай ихтэй, 2 талдаа тагттайгаараа онцлогтой.

Үнийн хувьд ч боломжийн аж. Төлбөрийн нөхцлөөс шалтгаалаад м.кв нь 1.000.000-1.300.000 төгрөгийн үнэтэй. Төлбөрөө 50-иас дээш хувь төлсөн тохиолдолд м.кв-ыг нь 1.000.000 төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна.

“Найзууд” хотхоныг сонирхохыг хүсвэл  8645-8000, 8654-8000 дугаарын утсуудаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

                                                                                                                                                                                              П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол