“Асар Өргөө” хөрөнгөө шийдүүлжээ

Уншсан тоо: 1840
Нийтлэгдсэн: 2015 оны 09 сарын 23

Энэ сарын 15-нд хуралдсан Засгийн Газрын хуралдаанаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр орон сууцны 7 дугаар хороолол, Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд зориулж 85 хүртэл сая долларын зээлийн баталгаа гаргахыг Хөгжлийн Банкинд зөвшөөрсөн шийдвэр гаргасныг бүхий л хэвлэлүүдээр мэдээлсэн.

Харин яагаад дээрхи байршлуудыг сонгосон, аль төсөлд баталгаа гаргахаар болсон талаар хаана ч, ямар ч мэдээлэл гараагүй байгаа юм...

7 дугаар хороололд 6 аж ахуйн нэгж, Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа учраас нийт төслийг хамарсан баталгаа юу, нэг төсөлд зориулсан баталгаа юу гэдгийг тодруулахыг зорилоо.

Хэд хэдэн эх сурвалжийн ярьж байгаагаар “Асар Өргөө” ХХК өөрийн хэрэгжүүлэх төслүүдэд зориулан зээлийн баталгаа гаргуулсан аж. Тус компани 7 дугаар хороолол буюу 100 айлд тодорхой хэсэгчилсэн талбайд, Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын 72 дугаар сургууль орчимд 7,5 га талбайд төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа билээ.

Эднийх Хайлаастын 7,5 га талбайдаа 100 орчим айлын орон сууц барьж, үлдсэн хэсэгт сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг өргөн хүрээг хамарсан нийгмийн дэд бүтцийн ажил гүйцэтгэх бол Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх төслийнхөө хүрээнд олон тооны орон сууц барих төлөвлөгөөтэй юм.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Шинэ дэлхий” телевизийн зүүн талд хоёр жилийн өмнө 120 айлын орон сууцны шав тавьсан ч ажил нь төдийлөн ахилгүй өнөөдрийг хүрсэн... Харин Хайлаастад хэрэгжүүлэх төслийнхөө эхний ээлжийн орон сууцыг энэ жилдээ багтаан хүлээлгэн өгөх боломжтой гэнэ.

Хэдийгээр цаг хугацаа алдсан ч “Асар Өргөө” ХХК Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Хайлааст орчим, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 7дугаар хороололд хэрэгжүүлэх төслүүддээ зориулж 85 хүртэл сая долларын зээлийн баталгааг гаргуулж чаджээ. Нэгэнт Хөгжлийн Банк баталгаа гаргасан тул тус компани аль нэг арилжааны банкнаас зээл авах юм уу, гадны хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой болж байгаа гэсэн үг.

Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчид дундаас Хөгжлийн Банкаар баталгаа гаргуулж чадсан анхны компани нь “Асар Өргөө” болж байх шиг байна.

Төсөл хэрэгжүүлэгчдийг энэ мэтээр дэмжээд өгвөл гэр хороололд төлөвлөгдөөд байгаа олон хороолол хурдан баригдаж, орон сууцны үнэ улам буурах нөхцлийг бүрдүүлэх юм.

                                                                                                                                                                                        П.Болор 


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол