“Буянт-Ухаа-2” эрэлттэй байж чадах уу?

Уншсан тоо: 579
Нийтлэгдсэн: 2015 оны 09 сарын 13

Ерөнхий Сайд асан Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн Газрын үед “Буянт-Ухаа” хороолол болон ТОСК-ийн захиалгаар аймгуудад баригдах орон сууцнуудын бүтээн байгуулалтад зориулж Чингис Бондын хөрөнгөөс 100 сая доллар шийдэж өгч байв.

“Буянт-Ухаа-1” хорооллын гүйцэтгэгчээр ажилласан ҮББК-ийнхан зорилтот бүлгийн иргэдэд зориулсан гэх тодотголтой 1764 айлын орон сууцыг нэг жилийн дотор ашиглалтанд өгч, тус хороололд байр захиалах хүсэлтэй иргэд ТОСК-иар эргэлдэн, нэлээд ачаалал үүсгэж байсныг санаж байна.

Орон сууцны үнэ хөөсөрсөн байдалтай байсан 2013, 2014 оны үед 1.280.000 төгрөгөөр захиалга авсан болохоор арга ч үгүй биз. Бүр сугалаа сугалан байж энэ хороололд амьдрах эрхээ авч байв шүү дээ...

Тэгвэл ирэх 10 дугаар сард эхний ээлж нь ашиглалтанд орох “Буянт-Ухаа-2” хорооллын үнийг зах зээлийн ханшаас доогуур буюу 1.350.000 төгрөгөөр тогтоосон, хувь, хувьсгалд ажилладгийг нь харгалзахгүйгээр, хөгшин залуугаар нь ангилахгүйгээр ажилтай орлоготой л бол захиалга өгөх боломжийг иргэдэд олгосон талаараа ТОСК-иас мэдээлээд эхэлсэн ч иргэд тэгтлээ их хошуурахгүй байна.

Орон сууцны үнэ буурсан өнөөгийн нөхцөлд урьдчилгаа төлбөрийн хэмжээг 10 хувь болгож бууруулах Засгийн Газрын шийдвэр гарсан, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа шууд байраар солихоор тохирсон иргэд олон байгаа зэрэг хүчин зүйлүүд нь “Буянт-Ухаа-2” хороолол руу хошуурахгүй байх шалтгаанууд яалт ч үгүй мөн.

“10 хувийн урьдчилгаа төлж, орон сууцны зээлд хамрагдахаа хүрвэл хотын төвд биш юм аа гэхэд заавал “Буянт-Ухаа” гэхгүйгээр өөр байршлуудад нэг их өндөр үнэтэй биш шинэ орон сууцнуудын сонголт байна шүү дээ. Тэгээд ч өнөөгийн нөхцөлд “Буянт-Ухаа-2” хорооллын үнэ хямддаа орохгүй байна” гэж ярих иргэд олон байгаа юм.

Буянт-Ухаа-1” хорооллын журмын шаардлага хангасан ч сугалаанд аз таараагүй 4000 орчим иргэнд давуу эрх олгон 9 дүгээр сарын 7-ноос эхний ээлжинд бүртгэхэд 700 гаруй иргэн хандаж, 420 орчим байрны захиалга өгчээ. 9 дүгээр сарын 14-нөөс тус хороололд шинээр захиалга өгөх иргэдийг бүртгэж эхлэхээр зар тараасан байна. Нэлээд хэдэн айлын орон сууцыг нь  төрийн байгууллага, залуучуудын холбоо зэрэг газруудад “шахах”-аар гэрээ хийчих шиг болсон. Яаж ийжбайгаад эхний хэсэгт нь захиалга авчихлаа гэхэд үргэлжлүүлэн барих 5000 орчим айлын орон сууцаа борлуулах гэж ТОСК нэлээд зовох шинж анзаарагдаж байна.

Орон сууцны үнэ нэг хэсэгтээ буурахгүй, ТОСК л дангаараа хямд үнэтэй орон сууц бариулж, 3 удаагийн эргэлт хийхэд  Чингис Бондын хөрөнгөөс авсан хүүтэй зээлээ төлөөд ашигтай үлдэнэ гэж тухайн үед төсөөлж байсан байх.

Тэгвэл орон сууцны үнэ буураад зарим байршлын орон сууцны үнэ ТОСК-ийн бариулж байгаа орон сууцны үнэ рүү дөхөөд ирлээ.

“Хямралаас шалтгаалж бодит үнэ дээрээ ирнэ гэж байдаггүй юм. ТОСК байгуулагдаж төр барилгын салбарт орж ирснээр хэдэн төгрөгөөр м.кв-ыг үнэлэхэд компаниуд ашигтай бас хүмүүс байртай болж болох вэ гэдэг бодит үнэлгээ нь гарч иржбайгаа юм”  гэж ТОСК-ийн захирал А.Гантулга саяхан “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө хэлсэн байна лээ.

Орон сууцны үнэ өндөр байхад 1.280.000 төгрөгөөр захиалга авч байсан. Одоо зах зээл дээрхи орон сууцны үнэ буугаад ирэхээр ТОСК үнэ ханшаа улам хямдруулж дахиад жишиг тогтоох байх даа гэж бодсон чинь, дэд бүтцэд зориулж зээл авсан гэдэг шалтгаанаар нэмээд авлаа. Угаасаа ТОСК Чингис Бондын хүүтэй зээлээ удахгүй төлж эхлэх учраас “Буянт-Ухаа” хорооллынхоо үнийг буулгаж чадахгүй нь тодорхой л доо...

Хотын зах руу дэд бүтэц татахад ихээхэн хөрөнгө зарцуулан байж шинэ хороолол төлөвлөхөөс илүүтэйгээр гэр хорооллыг дахин төлөвлөх ажил руу тухайн үеийн Засгийн Газрын зүгээс хөрөнгө оруулалт хийсэн бол өдийд гэр хорооллын яндангийн тоо ихээхэн хэмжээгээр буурах байлаа. Гэвч манай улс төрчдийн “би” гэдэг араншингийн уршгаар тухайн үеийн Засгийн Газар нь хотын зүгээс санаачилсан ажлыг дэмжилгүйгээр нүүр буруулж, өөр ажил санаачилсан хэрэг....

“УИХ, өмнөх Засгийн Газрынхан гэр хорооллын дахин төлөвлөлтийг ойлгохыг ч хүсээгүй, ойлгодог ч үгүй юм билээ” гэж хотын дарга Э.Бат-Үүл нэгэнтээ хэлж байсныг санаж байна.

Уг нь Чингис Бондоосоо дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд тодорхой хэмжээний бага хүүтэй зээл өгөөд хотын төв хэсэг болох 100 айл, Телевиз, Баянзүрх дүүргийн 12, 13, 14, 16 дугаар хороо гэхчлэн хэд хэдэн гэр хорооллын өнгө төрхийг богино хугацаанд жишиг маягаар өөрчлүүлсэн бол дахин төлөвлөлтийнбүсийн олон тооны иргэн газраа байраар сольж, олон айл хотын төвөөс холгүй байршилд хямд үнэтэй орон сууцтай болчих боломж байсан нь харагдаж байна.

Дэд бүтцэд зориулан их хэмжээний хөрөнгө зарж, хотын зах руу шинэ суурьшлын бүс үүсгэхээсээ илүүтэйгээр дэд бүтэцтэй хэсэгтээ тулгуурлан орон сууцжуулах бодлогыг нэг хэсэгтээ барих хэрэгтэй гэж гадны зөвлөхүүд хэлж байсан нь тийм ч муу зөвлөгөө биш байсан бололтой...

                                                                                                                                                                                                   П.Болор

 

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол