Ирэх сараас 10 хувийн урьдчилгаа төлж зээлд хамрагдана

Уншсан тоо: 400
Нийтлэгдсэн: 2015 оны 08 сарын 19

10 хувийн урьдчилгаатай зээлийн журам батлагдсанаар анх удаа орон сууц авч байгаа, нийгмийн даатгалаа сүүлийн 2 жил тасралтгүй төлсөн, тогтвортой орлоготой, өрхийн мэдээллийн сангийн 7-15 дугаар бүлгийн иргэд10 хувийн урьдчилгаа төлж, 30 хүртэл жилийн хугацаатай зээл авах боломжтой болсон.

Засгийн Газрын түвшинд шийдэгдэх бүх асуудлууд шийдэгдсэн тул одоо зөвхөн хэрэгжүүлэх ажил л үлдээд байгаа юм.

БХБЯ, Сангийн Яам, ХАХНХЯ, Монголбанк, Хөгжлийн Банкны хооронд таван талт гэрээ хийгдсэнээр иргэд 10 хувийн урьдчилгаатай зээлд хамрагдаж эхэлнэ гэх мэдээллийг холбогдох газруудаас өгч байлаа.

Энэ талаар БХБЯ-ны эх сурвалж: “Гэрээнд оролцогч талуудыг цөөлөхөөр болж байгаа. Амьдрал баян юм хойно нэг нэмэлт өөрчлөлт орох боллоо гэхэд нөгөө олон байгууллагатайгаа ярилцах, саналыг нь авах гэхчлэн цаг хугацаа шаардагдсан хүндрэлүүд учирч магадгүй тул талуудын тоог багасгах хэрэгтэй гэж үзсэн. ХАХНХЯ-ны хувьд гэхэд  “Өрхийн мэдээллийн сан”-гийн мэдээлэл гаргах нэг л чиг үүрэгтэй оролцож байгаа тул заавал гэрээ байгуулаад байх шаардлагагүй зохицуулагдаад явчихна. Мөн Сангийн Яам гэрээ хийчихсэн байхад Хөгжлийн Банктай тусгайлан гэрээ хийх хэрэггүй юм гэж үзээд манай яам, Монголбанк, Сангийн Яам гурвалсан гэрээ хийх шийдэлд хүрч байна. Энэ гэрээ тун удахгүй хийгдэнэ”гэж ярьж байна.

Гурван талт гэрээ хийгдсэний дараа банк дотоод журмаа гаргах зэрэг ажил байгаа тул  10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээлийн журам 9 дүгээр сараас хэрэгжиж эхлэх бололтой.

                                                                                                                                                                                                 П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим