Иргэд компани тохиролцоонд хүрсэнгүй

Уншсан тоо: 429
Нийтлэгдсэн: 2015 оны 08 сарын 18

“Цагаан Хуаран Консалтинг” ХХК Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сүнжин Гранд” зочид буудал орчмын 9,4 гаталбайд оршин суугч 149 өрхийн112-той нь хоёр талт гэрээ байгуулснаар дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхээ авсан байдаг.Тус байршлын гэрээ хийсэн иргэд нэг м.кв газраа дунджаар 250.000 төгрөгөөр үнэлж, 130-140 сая төгрөгтэй тэнцэхүйц үнийн дүн бүхий орон сууцаар солихоор гэрээ хийсэн тухай ярьж байлаа.

Гэтэл гэрээ хийгээгүй зарим иргэд болон гэрээ хийсэн ч анхны тохиролцооноосоо буцсан иргэд нэг хашааны газрыг 300-400 сая төгрөгөөр үнэлэхийг шаардсан тул төсөл хэрэгжүүлэгчээс татгалзах тухайгаа “Цагаан хуаран Консалтинг” ХХК-ийн зүгээс мэдэгдэж байсан юм. Тэгвэл тус  компани төсөл хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай албан бичгээ 7 дугаар сарын 24-ний өдөр холбогдох газруудад албан ёсоор хүргүүлсэн байна.

Эрсдлээ 100 хувь үүрэн энэ төсөлд орж байгаа компани нэг айлын хашааг 300-400 сая төгрөгөөр авах ямар ч боломжгүй, яваандаа энэ үл ойлголцол компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд эхэллээ гэж компанийнхан үзэж байгаа аж.

““Цагаан Хуаран Консалтинг” ХХК хоёр талт гэрээгээ 75 хувьд хүргэхийн тулд нас барсан хүний нэр дээр хүртэл гэрээ хийсэн байна лээ” хэмээн тус байршлын зарим иргэд ярьсныг ГХХГ-ын дарга Ш.Ганхуяг үгүйсгээд “Компанийн хувьд хоёр талт гэрээ 75 хувьдаа хүрч эрхээ авсан. Харин иргэд гурван талт гэрээ байгуулах шатандаа ирэхээрээ өмнө тохирсноосоо илүү үнэ хэлж тохиролцохгүй байгаагаас компани төсөл хэрэгжүүлэхээс татгалзсан. Татгалзсан тухай албан бичгээ  бидэнд ирүүлсэн” хэмээн ярьсан юм.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга , Төслийн Удирдах Хорооны дарга  Д.Баттулга тус байршлын иргэдтэй уулзаж, төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлана гэдгээ мэдэгдсэн байна.

Иргэд нь өндөр үнэ хэлээд гэдийдэг энэ байршилд төсөл хэрэгжүүлэгчээр ажиллахаар саналаа ирүүлэх компани олдохгүй байж ч мэдэх юм..

 Санал ирүүллээ гэж бодоход төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах, шалгарсан төсөл хэрэгжүүлэгч хоёр талт гэрээ хийх, гэрээ 75 хувьдаа хүрвэл дараагийн шатны ажилдаа орох гээд бүхий л үйл явц дахиад эхлэх тул энэ байршилд ирэх жилээс нааш төсөл хэрэгжихгүй болжээ.

                                                                                                                                                                                                           П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим