Д.Цогтбаатар: "БҮК ашиглалтанд орсноор хямд үнэтэй орон сууц нийлүүлэгдэнэ"

Уншсан тоо: 481
Нийтлэгдсэн: 2015 оны 07 сарын 23

“Эрэл” группын Байшин Үйлдвэрлэх Комбинатын үйл ажиллагаатай БХБ-ын сайд Д.Цогтбаатар өнөөдөр танилцлаа. Тус үйлдвэр нь жилдээ 5000 айлын орон сууц барих хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж.

Үйлдвэрийн анхны өртөгнь 43,2 сая доллар байсан бөгөөд технологи дэд бүтцийн шинэчлэлтээс шалтгаалан 68,9 сая доллар болж нэмэгдсэн байна.Хөгжлийн Банкнаас 14 сая долларын зээл авч байсан бөгөөд одоо нэмж 9 сая долларын зээл авах юм бол10 дугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон гэнэ.ХБНГУ-аас тоног төхөөрөмжөө оруулж иржээ.

Одоо шаардлагатай байгаа 9 сая долларын санхүүжилтийг ОХУ-д төвтэй олон улсын банктай хамтран шийдэхээр болсон талаар Хөгжлийн Банкны захирал энэ үеэр хэллээ.

   Уг үйлдвэр ашиглалтанд орсноор хэрэглэгчдэд хүрч байгаа орон сууцны үнийг хямдруулах, Монголчуудыг ажлын байраар хангах, улирал харгалзахгүйгээр үйлдвэрлэл явуулах зэрэг давуу талтайг БХБ-ын сайд Д.Цогтбаатар онцолж байна.

Үйлдвэр дотроо 12 салаа төмөр замтай учраас төмөр зам дагуу хот, суурин газруудад хямд үнэтэй бүтээгдэхүүн нийлүүлэх бололцоо бүрдэх аж.

                                                                                                                                                                                                      П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим