10 хувийн урьдчилгаатай зээлд хамрагдахыг хүсвэл...

Уншсан тоо: 1505
Нийтлэгдсэн: 2015 оны 08 сарын 03

Орон сууцны урьдчилгааг 10 хувь болгож бууруулах талаар холбогдох яам, газрууд хэд хэдэн хувилбараар ярьж байсны нэг нь зөвхөн төрийн албан хаагчдыг хамруулах тухай байсан ч иргэдийг ингэж ялгаварлах нь зохимжгүй, тодорхой амьжиргааны түвшний ангиллаар нь харгалзан үзэх нь зөв гэдэг дээр санал нэгдэж, журмаа баталсан.

“Өрхийн мэдээллийн сан”-гийн 7-15 дугаар бүлэгт багтах буюу дундаж амьдралтай иргэд журамд заагдсан шалгууруудыг хангаж байгаа тохиолдолд, төр хувийн хэвшилд ажилладаг эсэхээсээ үл хамааран 10 хувийн урьдчилгаатай зээлд хамрагдаж болно.

Анх удаа орон сууц авч байгаа, тогтмол орлоготой, нийгмийн даатгалаа сүүлийн 2 жил тасралтгүй төлсөн, зээлээ эргэн төлөх орлого нь банкны шалгуураар нотлогдсон, “Өрхийн мэдээллийн сан”-гийн 7-15 дугаар бүлэгт багтаж байгаа гэх зэрэг шалгуурыг журамд тусгасныг танд дахин сануулъя...

10 хувийн урьдчилгаатай холбоотойгоор Засгийн Газрын зүгээс гарах бүх шийдвэр гарсан учраас одоо зөвхөн хэрэгжүүлэх ажил л үлдсэн. Энэ 7 хоногт холбогдох яам, газруудын хооронд байгуулах таван талт гэрээ хийгдэж магадгүй байна.

Гэрээ хийгдэнгүүт журам хэрэгжиж эхэлнэ гэж ойлгож болохгүй. Баталгаа гаргагч Хөгжлийн Банк арилжааны банкуудтай гэрээ байгуулах гэхчлэн бичиг цаасны ажил нэлээд байгаа учраас энэ сарын дундаас л иргэд 10 хувийн урьдчилгаа төлж ипотекийн зээлд хамрагдах бололтой.

Талууд гэрээ хийсний дараа иргэд өөрийн харъяа аймаг, дүүргийн Нийгмийн Халамж Үйлчилгээний Хэлтэст хандаж, өрхийн мэдээллээ авах ёстой.

10 хувийн урьдчилгаанд хамрагдаж 30 жилээр зээл авч байгаа өрх сарын нийт орлогынхоо 30 хувиас хэтрэхгүй хэмжээний төлбөрийг нэг сард төлж байхаар тооцоолсон талаар эх сурвалжууд хэлж байна.    

                                                                                                                                                                                                     П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим