ХАЛАМЖИЙН ОРОН СУУЦ БАРИГДАЖ БАЙНА

Уншсан тоо: 1206
Нийтлэгдсэн: 2014 оны 08 сарын 03

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 7 дугаар хороололд “Ахмадын орон сууц”-ны хоёрдугаар ээлжийн орон сууц баригдаж байгаа талаар нийслэлийн удирдлагууд мэдээлж байсан юм. Тус орон сууцны барилгын ажлын явц хэр байгааг сонирхохоор 100 айлыг зорилоо.

Хоёр жилийн өмнө ашиглалтанд орсон “Ахмадын хотхон-1”-ийн баруун талд хоёрдугаар ээлжийн орон сууц баригдаж байгаа аж.

Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын захиалгаар баригдаж буй орон сууцны барилгын хашааны гадна “Халамжийн орон сууцны барилга” гэсэн хаяг тавьжээ.

Тус орон сууцанд ахмадуудаар хязгаарлагдахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон айл өрхүүд орох учраас ийн нэрлэсэн бололтой.

Энд тус бүр нь 132 айлын 3 блок, нийтдээ 396 айлын орон сууц баригдахаар төлөвлөгдсөн аж.

Эхний ээлжийн 132 айлын орон сууцыг энэ оны 3 дугаар улирлын сүүлч, дөрөвдүгээр улирлын эхээр ашиглалтанд оруулах боломжтой гэж гүйцэтгэгч “Баярс Контракшн” компанийн ажилтан хэлж байна.

Орон сууц ашиглалтанд орох дөхөж байна. Харин орон сууц түрээслэх хүсэлтэй иргэдийн материалыг хаана хүлээж авч, хэрхэн сонгон шалгаруулах талаар тодрууллаа. 

Халамжийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд өргөдлөө Хангарьд ордонд байрлах Нийслэлийн Иргэдийг Хүлээн Авах Төвөөр дамжуулан Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанд хүргүүлэх юм байна.

ЗАА-ныхан иргэдийн хүсэлтийг харъяа дүүргүүдэд нь хүргүүлснээр Дүүргийн Засаг Даргын захирамжаар байгуулагдсан сонгон шалгаруулах комисс шалгаруулах ажлыг хариуцахаар болжээ.

Хоёр жилийн өмнө ашиглалтанд орсон “Ахмадын хотхон-1”-д 1995-2012 оны хооронд өргөдлөө өгсөн 300 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нүүж орсон бөгөөд сард 77,4-111,9 мянган төгрөгөөр буюу м.кв-ыг нь 3000 төгрөгөөр байраа түрээслээд ашиглалтын зардлаа нэмж төлөн амьдарч байгаа юм.

Хоёрдугаар ээлжийн орон сууцны түрээсийн төлбөр ч өмнөхийн адил байх аж.

                                                                                                                                                                              П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол