Залуучуудыг орон сууцжуулах хөтөлбөртэй болно

Уншсан тоо: 473
Нийтлэгдсэн: 2015 оны 07 сарын 31

Монголын Залуучуудын Холбоо, БХБЯ-ны хамтын ажиллагааны санамж бичигт БХБЯ-ны Стратеги Бодлого Төлөвлөлтийн Газрын дарга У.Отгонбаяр, МЗХ-ны Орон Сууцны Байнгын Хорооны дарга П.Анхбаяр гарын үсэг зурсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд залуучуудад зориулсан орон сууцны хөтөлбөртэй болох, “Залуучуудын Орон Сууцны Корпораци” байгуулах зэрэг олон асуудлыг шийдэх аж.

“Залуучуудын Орон Сууцны Корпораци”-ийн талаар МЗХ-ны Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга П.Анхжаргал дараах тодруулгыг өглөө.

-БХБЯ-тай хамтран ажиллах санамж бичигт танай холбооны Орон Сууцны Байнгын Хорооны дарга П.Анхбаяр гарын үсэг зурлаа.Орон сууцны корпорацийг хэрхэн байгуулж, ямар зарчмаар ажиллах вэ? 

-Уг корпорацийг залуучуудын сайн дурын үндсэн дээр байгуулна. Зээлийн эрсдлийг тооцож, зээл авсан өрхүүдийн талаархи мэдээллийг боловсруулж, сан дээр зохион байгуулалт хийх, үр дүнтэй захиран зарцуулалт хийх чиг үүрэгтэйгээр “Залуучуудын Орон Сууцны Корпораци” ажиллах юм.Өнгөрсөн 3 дугаар сард хуралдсан Монголын Залуучуудын Холбооны 5 дугаар Их Хурлын төлөөлөгчид“Орон сууцны дэмжлэгийн сан” байгуулж, сангаараа дамжуулан тодорхой эрсдлийг үүрснээр урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээг бууруулах боломжтой гэсэн шийдэлд хүрсэн. Манай Их Хурлын төлөөлөгчдийн дунд барилга, эдийн засаг, хууль зэрэг олон салбарын төлөөлөл байсан учраас тэдний тооцоо судалгаан дээр энэ асуудал яригдсан байдаг.“Орон сууцны дэмжлэгийн сан”-тайгаа холбогдуулан “Орон Сууцны Корпораци”-ийг байгуулах юм.

-“Орон сууцны дэмжлэгийн сан”-гийн талаар тодруулахгүй юу?

- “Орон сууцны дэмжлэгийн сан” нь урьдчилгаа төлбөр болон нийт зээл төлөлтөд санхүүгийн эрсдлээс хамгаалах зорилготой юм. Нийгмийн даатгалын сан дотор эрсдлийн сан бий болгоод орон сууцны зээлийн эргэн төлөлтөд баталгаа гаргах учиртай.Нийгмийн даатгалаа төлсөн залуус хожим тэтгэвэрт гарах юм уу, ямар нэгэн эрсдэл үүсвэл түүнийгээ эргүүлж авна гэдэг. Үүнтэй нэгэн адил ямар нэгэн эрсдэл үүсэхэд хэрэглэхээр хадгалуулж байгаа мөнгө гэж ойлгох хэрэгтэй. Илүү сайн, ашигтай нөхцөл санал болговол нийгмийн даатгалынхаа хуримтлалыг түүндээ байршуулах эрхийг нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэн эдлэх ёстой. Нийгмийн даатгалыг энэ чиглэл рүү явуулах үндсэнболомж нь “Орон сууцны корпораци” байх юм.  Эрсдлийн сан бүхий “Орон сууцны дэмжлэгийн сан”болон “Орон сууцны корпораци” гэсэн хоёр бүтэц нь нийгмийн даатгалынхаа системтэй бүрэн нийцэж чадсанаар моргейжийн зээл илүү үр дүнтэй байх болно.

“Залуу гэр бүлүүд их хэмжээний мөнгө хуримтлуулаад орон сууцанд орох нь хүнд байгаа учраас 2 их наяд төгрөгтэй тэнцэх орон сууцны дэмжлэгийн сан байгуулах, урьдчилгааг 10 хувь болгохсанаачлагыг өнгөрсөн 3 дугаар сард хуралдсан Монголын Залуучуудын ХолбооныИх Хурлаасаа гаргаж, тогтоолоор батлан Засгийн Газарт хүргүүлж байлаа. Манайхны хүлээлттэй БХБ-ын сайдын санаа бодол, тооцоолол нийлж байсан. Урьдчилгааг 10 хувь болгох шийдвэрийг гаргасан Засгийн Газар,идэвхи санаачлага гарган ажилласан БХБ-ын сайд Д.Цогтбаатарт талархлаа илэрхийлье.Гэхдээ мэдээж тодорхой шалгуур хангасан залуус 10 хувийн зээлд хамрагдана. Жижиг талбайтайорон сууцтай болох гэж байгаа залуу урьдчилгаанд зориулж дунджаар 18-20 сая төгрөг хуримтлуулахаар хүлээх хэрэгтэй байсанбол ачаа 3 дахин хөнгөрлөө. Энэ нь олон залуу гэр бүлийн амьдрах орчин, нөхцөл сайжирна гэсэн үг” гэж МЗХ-ныхон онцолж байна лээ.

Одоо тэд “Залуучуудын Орон Сууцны Корпораци” байгуулах, залуучуудын орон сууцны хөтөлбөртэй болох зэргээр  Засгийн Газартай илүү нягт холбоотой ажиллах аж. Засгийн Газрын зүгээс ч дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

                                                                                                                                                                                                    П.Болор

 

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим