Ё.Гэрэлчулуун: "1.200.000- 1.690.000 төгрөгийн үнэтэй орон сууцнууд ашиглалтанд орно"

Уншсан тоо: 568
Нийтлэгдсэн: 2015 оны 07 сарын 20

Гэр хороололд ашиглалтанд орох орон сууцнуудын м.кв-ын үнэ 1.200.000- 1.690.000 төгрөгийн үнэтэй байх нөхцлийг бүрдүүлэхээр яригдаж байна.

Энэ талаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун дараах тодруулгыг өглөө.

-Одоогоор банкууд жилийн 21,4 хувийн хүүтэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа нь хямд үнэтэй орон сууц ашиглалтанд орох боломжийг нэг ёсондоо хааж байна. Иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангахын тулд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч  компаниудад зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэхээр бид ярилцаж байгаа юм. Ингээд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудад 6 хувийн хүүгийн хөнгөлөлт үзүүлж болох юм гэдэг дээр удирдлагын зөвлөлийн гишүүд санал нэгдлээ. Метр квадрат нь тэдэн төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй орон сууц барих юм бол бид хүүгийн хөнгөлөлт үзүүлье гэж төсөл хэрэгжүүлэгчидтэй тохиролцоно. Бид зах зээлийг нь зааж өгч байна гэсэн үг. Эрэлтийг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс нийслэлийн харъяа байгууллагад ажиллагсад гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцнаас худалдан авбал урьдчилгааны 50 хувийг Улаанбаатар орон сууц сангаас буцалтгүйгээр олгохоор болсон. Урьдчилгаа 30 хувийн 20 хувийг Засгийн Газраас батлан даахаар болж байх шиг байна. Эрэлт талыг дэмжсэн эдгээр бодлогуудтайгаа зэрэгцүүлээд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниуддаа хүүгийн хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай болж байна. Учир нь өндөр хүүтэй зээл авсан төсөл хэрэгжүүлэгчид  орон сууцны үнэд хүүгээ шингээхээс аргагүй болдог. Нийслэлээс хүүгийн хөнгөлөлт үзүүлснээр төсөл хэрэгжүүлэгчид 1.200.000.1.690.000 төгрөгийн үнэтэй орон сууц ашиглалтанд оруулах бүрэн боломжтой. Компаниудад дунджаар жилийн 21,4 хувийн хүүтэй зээл олгож байгаа нь анхнаасаа муу зээл болж байгаа гэсэн үг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд 2017 оныг дуустал 1 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Төсөл хэрэгжүүлэгчид маань зээлийн хүүгийн төлбөрт 147,1 тэрбум төгрөг төлөхөөр байна гэсэн үг. Тиймээс бид төсөл хэрэгжүүлэгчиддээ 6 хувийн хүүгийн хөнгөлөлтийг татаас болгож өгөхөөр ярилцаж байгаа юм. 6 хувийн хүүгийн хөнгөлөлтийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын сан байгуулах зэрэг арга замаар шийдэхээр ярилцаж байна-

Хямд үнэтэй орон сууц ашиглалтанд оруулах боломжийн талаар Ё.Гэрэлчулуун дарга ийнхүү ярилаа. 

Өндөр хүүтэй зээл авч байгаа өнөөгийн нөхцөлд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудын орон сууцны м.кв-ын дундаж үнэ 1.710.000 төгрөг байгаа юм. Тэгвэл 6 хувийн хүүгийн хөнгөлөлт үзүүлснээр м.кв нь 1.200.000-1.690.000 төгрөг хүртэл буурч, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хөтөлбөр  жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэж үзжээ. 

                                                                                                                                                                         П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим