Хотын зүүн хэсэгт олон тооны орон сууц ашиглалтанд орох боломж бүрдлээ

Уншсан тоо: 440
Нийтлэгдсэн: 2015 оны 07 сарын 20

Нийслэлд олон тооны барилга байгууламж, орон сууц ашиглалтанд орж байгаа ч дулаан хангамжийн хувьд төдийлөн хүрэлцээгүй, ялангуяа зүүн хэсэгт ашиглалтанд орж байгаа барилгуудад дулаан өгөх боломжгүй байсан юм.

Одоогийн байдлаар хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүргийн Цагдаагийн Академи орчим, 16 дугаар хороолол хүртэл 28 км шугамаар дамжуулан ТЭЦ 2, 3, 4 станцуудаас дулаан нийлүүлдэг аж.

Тэгвэл зүүн дөрвөн замаас зүүн тийшээ байрлах 50.000 орчим айл өрхийг дулаанаар хангах хүчин чадал бүхий“Амгалан” ДС энэ намар ашиглалтанд ороход бэлэн болжээ.

Станцын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын төрийн өмчит “Смес” компани хийж гүйцэтгэсэн бөгөөд 106 тэрбум төгрөг зарцуулсан байна. Турших үйл ажиллагаанд холбох зардлыг Монголын тал даахаар гэрээнд тусгасны дагуу Хөгжлийн Банкнаас 4 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр Засгийн Газраас шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн зүүн хэсэг буюу Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороо ЦИС орчим, 12 дугаар хороо Жанжин клуб орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд олон тооны орон сууц баригдах төлөвлөгөөтэй бөгөөд “Амгалан” ДС-аас дулаанаар хангагдах ёстой. 

“Баганат-Өргөө” групп гэхэд “Амгалан” ДС ашиглалтанд орж эхлээгүй байгаа өнөөгийн нөхцөлд уурын зуух оруулж ирэн, эхний ээлжийн орон сууцнуудаа дулаанаар хангаж байгаа билээ. 

Хотын зүүн хэсгийг дулаанаар найдвартай хангах 348 МВ-ын хүчин чадалтай энэхүү станцын туршилтыг ирэх сарын 15-наас 9 дүгээр сарын 15 хүртэл хийхээр төлөвлөсөн талаар эх сурвалж хэлж байна.

Станцын нээлтийн ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүл нарын зэрэг хүндэт зочид оролцоно.

                                                                                                                                                                          П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим