Иргэдэд дарамт учруулахгүйн тулд зээлийн хугацааг 30 жил болгожээ

Уншсан тоо: 451
Нийтлэгдсэн: 2015 оны 07 сарын 07

Орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувийг Засгийн Газраас батлан даахаар болсонтой холбогдуулан ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулсныг Засгийн Газрын хуралдаанаар баталлаа.

Анх удаа орон сууцны зээлд хамрагдаж байгаа, нийгмийн даатгалаа сүүлийн 2 жил тасралтгүй төлсөн, ХАХНХЯ-наас гаргасан “Өрхийн мэдээллийн сан”-гийн 7-15 дугаар бүлэгт хамрагдах иргэд Засгийн Газрын батлан даалтад хамрагдах юм. Зээлдэгчдийн сард төлөх зээлийн хэмжээн дээр дарамт үүсгэхгүйн тулд зээлийн хугацааг 30 жил болгож уртасгахыг БХБЯ-ны зүгээс санал болгож, Монголбанк, Банкны Холбоо судалж байсан юм.

Ямартай ч талууд тохиролцоонд хүрч орон сууцны зээлийн журамд өөрчлөлт оруулан, хугацааг 30 жилээр сунгаснаар шалгуур хангах иргэд Засгийн Газрын баталгаанд хамрагдан орон сууц худалдан авах боломжтой боллоо. 

Эх сурвалжуудын хэлж байгаагаар ХАХНХЯ-наас гаргасан “Өрхийн мэдээллийн сан”-гийн 7-15 дугаар бүлэгт хамрагдаж байгаа тухай тодорхойлолтоо аваад арилжааны банкуудад хандах хэрэгтэй аж.

“Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 20 хувийг Засгийн Газар батлан даахыг Монголын Банкны Холбоо эсэргүүцээд байх зүйлгүй. Засгийн Газраас батлан даалт гаргах шийдвэр өнгөрсөн сард гарахад нь мэдээллийн хэрэгслээр харсан л даа. Үүний дараа журмын төсөл дээр санал авах бичиг ирсэн. Урьдчилгааг 10 хувь болгоход болохгүй юмгүй. Хамгийн гол нь зээл авч байгаа хүмүүст дарамт болохгүй, эрсдэл үүсгэхгүй л байх хэрэгтэй. Ер нь аливаа шийдвэрийг гаргахдаа мэргэжлийн холбоодоос санал авдаг байх юм бол ардчиллын жинхэнэ илрэл гэж бодож байна. Засгийн Газар батлан даалт гаргаснаар банкуудын зээлдэгчдэд тавьдаг шалгуурт өөрчлөлт орохгүй. Монголын Банкны Холбооны хийсэн судалгаагаар энэ онд 27.000 айлын орон сууц ашиглалтанд орох бол бодит эрэлтийн хувьд 20.000 айлын орон сууцны эрэлт байхаар байна. 2016 онд 21.000 айлын орон сууц ашиглалтанд орж, 8700 айлын орон сууцны эрэлттэй байх төлөвтэй. Тэгэхээр ойрын 3 жилдээ зах зээл дээр 15.000 орчим айлын орон сууцны илүүдэл үүсэхээр харагдаж байна.Урьдчилгаа төлбөрийн 20 хувийг төрөөс батлан дааснаар орон сууцны борлуулалт болоод хуримтлалгүй иргэдийг дэмжих сайн талтай. Харин төсөл хэрэгжүүлэгчид мөнгөө гаргаж авчихаад дахиад л олон тоогоор орон сууц бариад, төр борлуулалтыг нь дэмжих гээд дэмжлэг үзүүлээд байдаг ийм цикл үүсчих вий гэсэн болгоомжлол байна. Орон сууцны ямар ч хөтөлбөр санаачилж болно. Харин иргэдээ ажлын байраар хангах томоохон хөтөлбөрүүд санаачилж ажиллахгүй бол ажилгүй иргэн яаж орон сууцтай болох вэ. Тиймээс ажлын байрыг нэмэгдүүлж, орлоготой болгох л хэрэгтэй. Ийм нөхцөлд орон сууцны зээлд хамрагдах нь нэг их асуудал биш шүү дээ” гэж Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Б.Найдалаа хэдхэн хоногийн өмнө ярьж байсан юм.

                                                                                                                                                                             П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим