М.Ганбаатар: ”Наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихсон барилга олон байна”

Уншсан тоо: 282
Нийтлэгдсэн: 2016 оны 09 сарын 28

-Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн дундаас хэдэн компанийн ажил удааширсан байдалтай байгаа юм бол? 

 -Манай байгууллага иргэдийн гомдол саналд дарагдаад байна. Дахин төлөвлөлтийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж иргэдтэй хийсэн гэрээнийхээ дагуу ажиллаж байгаа компаниуд бий. Үйл ажиллагаа нь зогсоод иргэдийг хохироосон компаниуд ч байна. Одоогоор бид 18 компанийн нэрийг гаргаж ирээд байна. Эхний ээлжинд газар дээр нь очиж нөхцөл байдлыг нь үнэлээд иргэд, компанийн төлөөлөлтэй уулзаж ярилцаж байна. 

-Газраа чөлөөлсөн иргэдийг орон сууцанд нь оруулахын тулд төсөл хэрэгжүүлэгч компаниудаа ч дэмжих л хэрэгтэй байх. Эдийн засаг хүнд, арилжааны банкны зээл олдохгүй байгаа энэ үед нийслэлийн зүгээс банкуудтай хамтарч төсөл хэрэгжүүлэгчдэд бага хүүтэй зээл олгох тухай яригдаж байсан? 

-Компаниудын хувьд ямар бэрхшээл асуудал гараад байгаа талаар ярилцана. Тэгээд энэ сарын 28-ны дотор хотын даргад танилцуулна. Үнэн бодит байдлыг тогтоохын тулд бид газар дээр очиж ажиллаж байгаа. Учир нь, иргэдтэй уулзахаар иргэд нэг юм ярьдаг. Компанийн төлөөлөлтэй уулзахаар нэг өөр зүйл ярьдаг. Ингээд ойлголцдоггүй.  Ажлын хэсгээр энэ асуудлыг шуурхай хэлэлцээд нэг шийд гаргана. Компаниудын  зүгээс түрээсийн мөнгөө өгч байгаа гэдэг. Гэтэл иргэд түрээсийн мөнгө авах нь гол зорилго биш. Газраа орон сууцаар солино гэж гэрээ хийсэн шүү дээ. Мөн нэг асуудал байгаа нь компаниуд ажлаа эхлүүлээд дөнгөж сууриа цутгаад л ажил нь зогсчихсон байна. Наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихсон барилга олон байгаа юм. Үүнийг шийдэж иргэдийг байранд нь оруулах ажлыг зохион байгуулна. Дахин төлөвлөлтийн компаниуд иргэдтэй газрыг нь орон сууцаар солино гэж гэрээ хийсэн болохоос ямар нэг хөрөнгө мөнгөний асуудал гарвал ажлаа зогсооно гэж гэрээлээгүй.

                                                                                                                                                                                                           П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат