“Равсал панз”-ыг орон сууцтай болгох аяныг эхлүүлжээ

Уншсан тоо: 438
Нийтлэгдсэн: 2015 оны 07 сарын 03

“Гарьд магнай” киноны Равсал панзын дүрээр олноо алдаршсан Монгол Улсын Гавъяат жүжигчин Б.Магсаржав гуайг орон сууцтай болгох хандивын аянд нэгдэхийг ТОСК-ийн захирал А.Гантулга уриалжээ.

Тэрээр: “Төрийн Орон Сууцны Корпорацийн хамт олон зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах төрийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна. Манай хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлага гарган “Равсал панз” нэрээр алдаршсан Монгол Улсын Гавъяат Жүжигчин Б.Магсаржав гуайг Үндэсний Их Баяр наадмын өмнө орон сууцтай болгох хандивын аяныг эхлүүллээ. Миний хувьд нэг сарын цалингаа хандивлаж байна. Энэхүү аянд Монголын ард түмэн та бүхнийг нэгдэхийг уриалж байна. Мөн БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүл, Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн удирдлагуудыг энэхүү уриалгыг дэмжихийг хүсч байна” гэжээ.

Хандивын аянаа наадмын өмнө дуусган МУГЖ Б.Магсаржав гуайд орон сууцны түлхүүр гардуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү аянд нэгдэх хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэд ТОСК-д хандаж болох юм.

                                                                                                                                                                                             П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим