Э.Бат-Үүл: "Хашааны газрыг м.кв-аар нь үнэлж зээл олгох боломж бүрдэнэ"

Уншсан тоо: 522
Нийтлэгдсэн: 2015 оны 06 сарын 22

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ дээр очоод гацаад байгаа билээ.

“Их Хурлын гишүүд дэмжээд хуульд нэмэлт өөрчлөлт орох юм бол гэр хорооллын иргэд хашааны газраа барьцаалан зээл авч, амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломжоор хангагдана. Ялангуяа  газар шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдан орчноо сайжруулахаар зохион байгуулалтад орж, зураг төслөө хийж байгаа иргэд энэ хуулийг ихэд хүлээж байна. Гэтэл тохилог орчинд, тансаг орон сууцанд амьдардаг гишүүдийн зарим нь энэ асуудлыг улс төржүүлсэн өнцгөөс харж, хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулж байна ” хэмээн НЗД Э.Бат-Үүл ярилаа.

Одоо мөрдөж байгаа хуулинд “Газраа барьцаалан зээл авсан иргэн зээлээ төлөхгүй тохиолдолд 3 шатны шүүхээр асуудлыг шийднэ” гэж заасан байдаг бол УИХ-д өргөн бариад байгаа төсөлд “...хашааны газрыг м.кв-аар нь үнэлж зээл олгоно, зээлийн нотариатын гэрээний нэг хуулбарыг шүүхэд хүргүүлнэ, хэрэв иргэн зээлээ төлөхгүй бол газрыг нь дуудлага худалдаагаар зарж банк өөрийн олгосон зээлээ хүүгийн хамтаар авч, бусад мөнгийг зээлдэгчид буцааж өгнө....” гэх утгатай заалтууд орсон аж.

Энэ нь зээлээ төлөөгүй иргэний газрыг нь дуудлага худалдаагаар зарах эрхтэй гэсэн үг болохоос биш, өмчлөх эрхийг нь шилжүүлэн авах хэрэг биш юм. Гэр хорооллын иргэд хашааны газраа эргэлтэд оруулах, ингээд зогсохгүй арилжааны банкууд иргэдийн газрыг өндөр ханшаар үнэлэх зэрэг олон давуу тал үүсэхээр харагдаж байна. 

Ер нь газрыг барьцаалж зээл олгоно гэсэн заалт байдаг ч арилжааны банкууд гэр хорооллын хашааны газрыг бус зөвхөн дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийг л барьцаалж зээл олгосоор ирсэн. Энэ нь зээл төлөгдөхгүй тохиолдолд банкууд 3 шатны шүүхээр явахаас төвөгшөөдөгтэй холбоотой биз..

Одоогийн байдлаар төвийн 6 дүүргийн 8 байршилд азар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд хамрагдах хүсэлтэй иргэд бүлгийн зохион байгуулалтад орж, хотхоныхоо зураг төслийг боловсруулж дуусаад ажлын даалгавар хийх шатандаа орж байна. Эдгээрээс 2 байршлын иргэд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр нийслэлээс хөрөнгө оруулалт авч бүтээн байгуулалтаа хийх хүсэлт гаргасан бол 6 байршлынх нь иргэд өөрсдөө зээл авч бүтээн байгуулалтаа хийхээр тохиролцжээ.


Нийслэлээс тавьсан шаардлагыг хангасан, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн дагуу төлөвлөгдсөн төслүүдэд зээл олгож болох тухайгаа Монголын Банкуудын Холбоо мэдэгдсэн байдаг. Нийслэл өөрөө татвартай болсон нь банкнаас зээл авах нэг нөхцлийг бүрдүүлсэн талаар холбогдох албаныхан ярьж байсан. Одоо Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг л хүлээж байгаа аж. 

“Хууль эрх зүйн орчин бүрдэх юм бол газраа барьцаалан зээл авах хүсэлтэй иргэдэд боломж олдоно. Гэр хорооллын иргэдийг бүгдийг нь газраа барьцаалан зээл ав гээд байгаа юм биш, жишээлбэл газар шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдаж байгаа иргэд дундаасаа арилжааны газар гарган худалдаж хөрөнгө босгож болно. Зээл авах хүсэлтэй бол зээлээ авч болно...” гэж Э.Бат-Үүл дарга онцолсон юм.

УИХ-ын нэр бүхий гишүүдийг газар шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдаж байгаа иргэдтэй уулзуулахаар урьсан гэж хотын дарга ярьж байсан боловч “Иргэний танхим”-д болсон уулзалтад хүрэлцэн ирсэнгүй.

“Нэр бүхий гишүүд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг улс төржүүлж эхлээд удаж байна. Одоо газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг улс төржүүлэх ажилдаа орж байх шиг байна. “Гадаах тэмцлээс газрын луйвар хийхээр улайрч байгаа Бат-Үүл баатар” гэх утгатай гүтгэлгийн чанартай нийтлэлийг МАН-ын хэвлэл “Монголын Үнэн” сонинд гаргасан байна лээ. Иргэд өөрсдийнхөө хашааны газрыг мэдэж байгаа учир надаар луйвардуулна гэж юу байхав. Зөвхөн хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх, арга замыг нь заах ажлыг л нийслэл хийж байна. Иргэд өөрийнхөө өмчийн үнэ цэнийг мэдээд, өөрсөддөө ашигтай төслүүд хийсэн байна” хэмээн хотын дарга учирлаж байсан юм.

                                                                                                                                                                                   П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол