Орон сууцны зээлийн урьдчилгааны 20 хувийг төр хэрхэн батлан даах вэ?

Уншсан тоо: 572
Нийтлэгдсэн: 2015 оны 06 сарын 11

“Улсын хэмжээнд 30 гаруй мянган айлын орон сууц борлуулалтгүй болсон” гэж нэгэн томоохон сайт иш татан мэдээлжээ. “Борлуулалтгүй үлдсэн 30 гаруй мянган айлын орон сууц” хэмээн мэдэмхийрэхээс илүүтэй “Ашиглалтанд орсон болон орох гэж байгаа” гэвэл зохимжтой байх.

Учир нь “2014 онд улсын хэмжээнд 25.000 айлын орон сууц ашиглалтанд орж, 7000 орчим айлын орон сууц борлогдоогүй он дамнасан. 2015 онд 27.000 айлын орон сууц шинээр ашиглалтанд орох төлөвтэй. Ингээд тооцоход нийтдээ 33-34 мянган айлын орон сууцны нийлүүлэлт зах зээл дээр байна” гэсэн мэдээллийг салбарын яамнаас өгч байна.

Манай “Тэнхлэг зууч” компанийн судалгаагаар 2015 онд 28 мянга орчим айлын орон сууц ашиглалтанд орох бөгөөд 5 дугаар сарын байдлаар 8000 гаруй айлын орон сууц нь ашиглалтанд ороод байгаа юм. 

Ашиглалтанд орох орон сууц бүгдээрээ борлуулалтгүй байгаа гэж хэлж болохгүй. Мэдээж тодорхой тооны орон сууцнуудад баригдаж эхлэхэд нь болон барилгын ажлын явцад захилга өгсөн иргэд байгаа...

Өнгөрсөн жил нийлүүлэлтийг илүү дэмжиж барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл олгосны хүчинд жилд сайндаа л 12-13 мянган айлын орон сууц ашиглалтанд ордог байсан бол өнгөрсөн жилээс эхлэн жилд 25 орчим мянган айлын орон сууц ашиглалтанд ордог болсон нь сайн хэрэг.

Харин одоо борлуулалтыг дэмжихийн тулд урьдчилгааны 20 хувь дээр Засгийн Газар батлан даалт гаргах, зээлд хамрагдах орон сууцны м.кв-ын хязгаарт өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ. 

“Урьдчилгааг бууруулах нь банкны салбарыг татаж унагана”, “Улс орныг сүйрүүлнэ” гэх“онош”-ыг олон хүн тавьж байгаа.

Гэхдээ урьдчилгаа төлбөрийн хэмжээ 10-30 хувь байх боломжтой гэсэн нөхцөлтэйгөөр “Ипотекийн зээлийн журам”-ыг анх гаргасан бөгөөд эхний үед 30 хувиар тогтоохоор тохиролцсон байдаг. 

Одоо нэгэнт дээрхи нөхцлийг хангах боломжтой иргэд орон сууц худалдаад авчихсан, хуримтлалгүй иргэдэд орон сууцны хэрэгцээ байгаа тул иргэдийн анх төлөх ёстой урьдчилгааг 10 хувь болгож бууруулан, 20 хувьтай нь тэнцэх хэмжээний мөнгийг төрийн зүгээс арилжааны банкуудад байршуулах хэрэгтэй болсон гэж байна.

Өөрөөр хэлбэл барилгын салбарынхан банкуудыг татаж унагах гээд байгаа хэрэг огт биш, банкуудад очих урьдчилгаа 30 хувь хэвээрээ байна. Тэгээд ч эхний удаад тодорхой эх үүсвэрийн хэмжээнд хөтөлбөр хэрэгжээд, цаашдаа холбогдох хуулиудад өөрчлөлт оруулснаар ипотекийн зээлийн шинэ эх үүсвэр бий болгоод явах аж.

“Иргэдийн урьдчилгааны 20 хувийг тодорхой сангуудаас арилжааны банкуудад хуваарилахаар яригдаж байна. Гэхдээ эхний ээлжинд тодорхой эх үүсвэрийн хэмжээнд.... Бидний тооцоогоор эхний ээлжинд 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрээр эхлүүлэхээр ярилцаж байна. Батлан даалт гэхээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зээлийн батлан даалтын сантай хольж ойлгож болохгүй. Учир мэдэх эдийн засагчид хүртэл ингэж гуйвуулан, хуульд нийцэхгүй хэмээн болж бүтэхгүй талаас нь ярьж байх юм” хэмээн Ерөнхий Сайд өөрийн санаа бодлоо хэлж байна.

Саяхан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хууль батлагдсанаар ипотекийн зээлийн шинэ эх үүсвэрүүд гарч ирнэ.

Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулж, батлуулах үйл явцыг 7 дугаар сарын 1 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй. Гэхдээ заавал энэ хугацааг хүлээгээд байх шаардлагагүй, аль болохоор хурдан шийдүүлэхийг хүсч байна гэж холбогдох албаныхан хэллээ.

                                                                                                                                                                            П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол