8%-ийн хүүтэй зээлд хамрагдах орон сууцны м.кв-ын босгыг хэдээр тогтоох вэ?

Уншсан тоо: 495
Нийтлэгдсэн: 2015 оны 06 сарын 10

Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 20 хувь дээр Засгийн Газраас баталгаа гаргахаар яригдаж эхэлсэн нь орон сууц шаардлагатай хэдий ч урьдчилгаа 30 хувийн босгон дээр очоод буцаж байгаа иргэдийн хувьд таатай мэдээлэл.

Энэ асуудлыг нааштайгаар шийдэж өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлж Ерөнхий Сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийсэн. Харин яригдаж байгаа асуудлыг ойлгож байгаа гишүүн тун цөөхөн байгаа нь тавьж буй асуултуудаас нь анзаарагдсан юм.

“Урьдчилгааг бууруулахыг банкууд зөвшөөрөх юм уу”, “Банкуудыг дампууруулах гээ юу” гэх мэтийн асуултуудыг ээлж дараалан асууж байсан. Засгийн Газар дээр яригдаж байгаа одоогийн нөхцлөөр бол:

-Арилжааны банкууд урьдчилгаа 30 хувь авдаг хэвээрээ. Харин иргэдийн худалдан авах гэж байгаа орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн Газрын зүгээс арилжааны банкуудад хуваарилснаар орон сууц худалдан авах гэж буй иргэн 10 хувийн урьдчилгаа төлж зээлд хамрагдах боломжтой. Иргэн цаашдаа төрөөс батлан даасан 20 хувийг, зээлтэйгээ хамт төлөөд явна-

Зээлдэгчийн сард төлөх зээлийн ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд хугацааг сунгаж 30 жил болгох саналыг БХБЯ-ны зүгээс арилжааны банкуудад тавьсан хэдий ч хүлээж авахад хүндрэлтэй гэдгээ мэдэгдсэн талаар эх сурвалж ярьсан.

Иргэдийн хүсэн хүлээж байгаа өөр нэг асуудал нь найман хувийн хүүтэй зээлд хамрагдах орон сууцны 80 м.кв-ын босгыг чөлөөлөх. Энэ талаар яамны зүгээс оруулж буй саналд дээд хязгаар нь 150 м.кв хүртэл байхаар тусгажээ.

Одоогийн байдлаар ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах шатны үйл явц үргэлжилж байна. Удахгүй Засгийн Газрын хуралдаанд оруулан, улмаар УИХ-аар хэлэлцүүлэх бөгөөд дэмжлэг авсан тохиолдолд журам хүчин төгөлдөр мөрдөгдөнө. 

Аливаа асуудлыг улс төржүүлсэн өнцгөөс нь харахгүйгээр дэмжээд өгвөл иргэдэд, цаашлаад улс орны эдийн засагт тус дэм болох учиртай.

Энэ жилийн хувьд орон сууцны нийлүүлэлтийг бус эрэлт талыг нь дэмжиж, ашиглалтанд орсон болон орох гэж байгаа орон сууцнуудыг борлуулахад анхаарч байгаа юм. 

Хэрэгжүүлэх бодлого, үр өгөөжийн талаар Их Хурлын гишүүдэд Засгийн Газрын зүгээс  урьдчилан тайлбарлаж өгсөн тул мэдээлэл нь арай “зузаарсан” болов уу гэж найдаж сууя.

Хэрэв дэмжихгүй бол хуримтлалгүй иргэд зах зээл дээр бэлэн болсон олон тооны орон сууцыг холоос харж, мөрөөдсөн хэвээр үлдэнэ. 

Цаашлаад гишүүдийн юм л бол хэлэх дуртай дампуурал гэдэг нь жинхэнэ утгаараа нүүрлэж, барилгын компаниуд арилжааны банкуудаас авсан зээлээ хэрхэн төлөх нь тодорхойгүй болж, эдийн засгийн “цусны эргэлт” зогсоход хүрэх биз ээ.....

                                                                                                                                                                                                 П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол