Бээжингийн болон манай дахин төлөвлөлтийн ялгаатай талууд

Уншсан тоо: 594
Нийтлэгдсэн: 2015 оны 05 сарын 21

Нийслэлийн удирдлагуудын төлөөлөл болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч 29 компанийн 60 гаруй төлөөлөгч БНХАУ-ын Бээжин хотын дахин төлөвлөлтийн туршлагатай танилцах, өөрсдийн төсөл хөтөлбөрөө танилцуулж, хөрөнгө оруулалт татах зорилгоор тус хотод айлчлаад ирсэн талаар манай сайт мэдээлсэн.

Бээжин хот нь ундны ус, агаарын бохирдол гээд тулгамдсан асуудлын хувьд манай нийслэлтэй төстэй. Гэхдээ тус хотын иргэд газраа өмчилж аваагүй байдаг учраас улсаас нь хөрөнгө мөнгө гаргаж хуучин хотуудаа дахин төлөвлөж байгаагаараа манайхаас ялгаатай. Нэгэнт иргэдийн өмчлөлийн газар биш учраас газар чөлөөлөлтийн хувьд асуудал дагуулдаггүй гэнэ.

Манай төлөөлөгчдийн танилцсан газруудын нэг нь Бээжингийн Фонтай дүүрэг. Онгоцны буудлын хажууд байрладаг тус дүүрэгт дахин төлөвлөлтийн явцад өндөр барилга барих боломжгүй учраас шинэ газарт айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлжээ.

Дахин төлөвлөлтөөр баригдах орон сууцны хорооллын төлөвлөлтийн дагуу улсаас нь хөрөнгө гаргаж, хорооллоо бариулж, иргэдэд хямд үнэтэй орон сууц санал болгодог байна.

Бээжин хотод орон сууцны м.кв-ын үнэ 25000-30000 юань байдаг бол дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд 6 дахин хямд үнэ буюу м.кв нь 5000 юанийн үнийн санал тавьж, 5-6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулдаг аж. 

Дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд орон сууцыг худалдахдаа дотор заслын ажил огт хийгдээгүй байдлаар нь санал болгодог гэнэ.

Бээжин нь 1999 оноос дахин төлөвлөлтийг үе шаттай хэрэгжүүлж ирэхдээ анх 4500 айлын орон сууцны хорооллын хэмжээнд төлөвлөдөг байсан бол одоо 11000 айлын орон сууцны хорооллоор төлөвлөх хэмжээнд хүрчээ.

Зөвхөн нэг дүүргийг дахин төлөвлөхөд 1,5 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж байсан тухайгаа төлөөлөгчдөд сонирхуулсан гэнэ. 1999 оноос хойш хуучин дүүргүүдээ дахин төлөвлөснөөр 300 гаруй мянган өрхийг шинэ орон сууцанд оруулжээ.

Газраа өмчилж аваагүй Бээжингийн иргэд дахин төлөвлөлтөд хамрагдахдаа зах зээлийн үнээс 6 дахин хямд үнээр орон сууц худалдаж авна. Харин манай иргэд газраа өмчилж авсан учраас хувийн хэвшилтэй харилцан тохиролцож, өөрийн өмчийн газраа байраар солих юм уу, худалдаж байна. 

Бээжингийн хувийн хэвшлийнхэн зөвхөн барилга барих үйл явцад оролцдог бол манай хувийн хэвшлийнхэн газар чөлөөлөлтөөс авахуулаад төслийн бүхий л үйл явцад оролцож, инженерийн болон нийгмийн дэд бүтцээс бусад бүх хөрөнгө мөнгийг өөрсдөө хариуцан ажиллаж байгаа гээд ялгаа их байна.

Тиймээс ч танайд хөрөнгө орууллаа гэхэд орон сууцны борлуулалт ямар байх, хэн худалдаж авах вэ хэмээн Хятадын хөрөнгө оруулагчид ихэд сонирхжээ.

Дахин төлөвлөлтөөр баригдсан орон сууцнуудын борлуулалтыг нийслэлээс дэмжиж байгаа талаар манайхан танилцуулж, ойлгуулсны дараа хандлага нь арай өөрчлөгдөж байна лээ хэмээн төлөөлөгчид ярьж байна.

Ямартай ч газартай холбоотой хууль, хотыг дахин хөгжүүлэх хуулиудыг яаралтай баталж эрх зүйн орчныг баталгаатай болгох шаардлага тулгараад байгаа юм.

Манайд хийгдэж байгаа дахин төлөвлөлтийн төсөл дунд хугацаанд хэрэгжих ёстой бөгөөд төсөл хэрэгжүүлэх талбайн хэмжээнээсээ хамаараад 3-8 жилийн хугацаанд үргэлжилнэ.

Дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийслэлд одоогийн байдлаар 7000 орчим айлын орон сууцны барилгын ажил үргэлжилж байгаагаас энэ онд 2500 айлын орон сууц ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байна.

                                                                                                                                                                                               П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол