БНХАУ-ын тусламж, зээл, хөрөнгө оруулалтаар ямар ямар хороолол баригдах вэ?

Уншсан тоо: 694
Нийтлэгдсэн: 2015 оны 05 сарын 11

Өнгөрсөн жил БНХАУ-ын ерөнхийлөгч Си Зиньпин манай улсад айлчлах үеэрээ 300 сая долларын буцалтгүй тусламжийг орон сууцжуулах хөтөлбөрт зориулан олгох боломжтойгоо мэдэгдсэн билээ.

Энэ асуудал ямар түвшинд яваа, тусламжийг ямар ямар хорооллуудын бүтээн байгуулалтад зориулахаар төлөвлөсөн талаар холбогдох эх сурвалжаас тодруулахад: “Уг асуудал Засгийн Газруудын түвшинд хараахан шийдэгдээгүй байна” хэмээн хариуллаа.

Си Зиньпин ерөнхийлөгчийн айлчлалын үеэр дээр дурдсан буцалтгүй тусламжийн асуудлаас гадна Төрийн Орон Сууцны Корпораци БНХАУ-ын “Экзим” банктай хөнгөлөлттэй нөхцлийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Талууд гарын үсэг зурснаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр орон сууцны 7 дугаар хорооллын Д хэсэгчилсэн талбайд 14.000 айлын орон сууцны хороолол барихад зориулан 150 сая доллар, хөдөө орон нутагт хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах хөтөлбөрт зориулан 120 сая долларын зээлийг Төрийн Орон Сууцны Корпораци “Экзим” банкаас авах боломжтой болсон бөгөөд одоогийн байдлаар холбогдох яамд, УИХ-ын байнгын хороон дээр хянагдаж байгаа ажээ.

Мөн “Шинэ Яармаг” хорооллын нэгдүгээр үе шатны барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай 245 сая ам.долларын санхүүжилтийн 195 сая ам.долларыг БНХАУ-ын “Экспорт-Импорт” банкнаас санхүүжүүлэхээр болж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

Энэ мэтчилэн урд хөршийн санхүүгийн тусламж дэмжлэгээр хэд хэдэн томоохон хороолол баригдах бололтой. 

Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа төслүүд учраас үнийн хувьд боломжийн байх болов уу гэсэн хүлээлт байна.

 Засгийн Газрын түвшинд талууд ийнхүү томоохон орон сууцны төслүүдийн санхүүжилтийг шийдэж байгаа бол Хятадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид манай хувийн хэвшлийнхэнтэй хамтран, орон сууцны төслүүдэд хөрөнгө оруулах хандлага нэмэгдсэн нь анзаарагдаж байгаа юм.

Тэрчлэн Хятадын компаниуд зарим нэгэн барилгын компанийн тодорхой хувийг худалдаж авах хүсэлтээ илэрхийлсэн нь манай орон сууцны зах зээлийг сонирхоод эхэлсний дохио бололтой.

                                                                                                                                                                                                       П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол