Түрээсийн орон сууцыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барина

Уншсан тоо: 598
Нийтлэгдсэн: 2015 оны 04 сарын 07

Европын орнуудын айл өрхийн дийлэнхи хэсэг нь орон сууц түрээслэгчид, хоёрдугаарт ипотекийн зээлтэй өрхүүд, гуравдугаарт өөрийн өмчлөлийн орон сууцтай өрхүүд байдаг гэнэ. 

Тэгвэл манайд өөрийн өмчлөлийн орон сууцтай иргэд хамгийн олон, түүний дараа ипотекийн зээл, хамгийн бага нь түрээсийн орон сууц байдаг талаар БХБ-ын сайд Д.Цогтбаатар сонирхуулж байсан.

Заавал гадныхан шиг түрээсийн орон сууцанд амьдардаг иргэд олон байх албагүй.  Өөрийн өмчлөлийн орон сууцтай иргэд олон байх тусмаа сайн биз. Гэхдээ түрээсийн орон сууцны зах зээлийг тодорхой хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэйг сайд онцолж байгаа юм.

Манайд одоогоор түрээсийн орон сууцны зах зээлийг хувьдаа олон тооны орон сууцтай иргэд атгаж байна. Тэрчлэн хашаандаа аюулгүй байдлын наад захын шаардлага хангаагүй нийтийн байр нэртэй “оромж” барьчихаад сарын 150-200 мянган төгрөгөөр  түрээслүүлдэг нөхөд олширсон. 

Тэд улсад татвар төлдөггүй. Татвар авах юм бол түрээсээ нэмнэ гэж айлгадаг. Залуус хуримтлал үүсгэтлээ хямд үнэтэй түрээсийн орон сууцанд амьдрах хүсэл сонирхолтой ч ийм боломж байсангүй. Тэгвэл энэ асуудал Шийдлийн Засгийн Газрын үед биеллээ олж магадгүй шинжтэй.

Салбарын яамны зүгээс өнгөрсөн сарын сүүлчээр Засгийн Газарт танилцуулсан 2015-2016 онд хэрэгжүүлэх “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэдхэн хоногийн өмнө хуралдсан Засгийн Газрын хуралдаанаар дэмжсэн юм.

Хөтөлбөрт тусгаснаас харахад нийслэлд 800 айлын, аймаг бүрд 60-аас доошгүй айлын түрээсийн орон сууцыг 2 жилийн хугацаанд ашиглалтанд оруулах аж.

Түрээсийн орон сууцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр барих бөгөөд зарцуулсан хөрөнгийг ирэх жилүүдийн улсын төсөвт суулгаж, хувийн хэвшлийнхэнд эргүүлэн төлөх юм.

Түрээсийн төлбөрийн хувьд Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас 2 дахин бага хэмжээтэй байх ёстойг Засгийн Газраас тогтоож өглөө.

Нэгэнт Засгийн Газрын шийдвэр гарсан тул түрээсийн орон сууц барих сонирхолтой компаниуд байна.

Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг ТОСК хариуцах ёстой. Компаниудын дунд тендер зарлаж магадгүй. Гэхдээ нэг, хоёр жилийн өмнөөс салбарын яамтай тохироод түрээсийн орон сууц бариад эхэлсэн компани байсан аж. 

Учир нь түрээсийн орон сууцны асуудал одоо л яригдаж байгаа юм биш. 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Засгийн Газрын тогтоолд: 

Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг боловсруулан батлуулж, эхний ээлжинд 1300 айлын түрээсийн орон сууцыг 2013 онд барих ажлыг зохион байгуулах”-ыг 

тухайн үеийн Барилга, Хот Байгуулалтын сайд, Эдийн Засгийн Хөгжлийн сайд нарт даалгасан байдаг.

Энэ дагуу “Гангар инвест” ХХК өөрийн хөрөнгөөр түрээсийн орон сууц барьж, дараа нь улсын төсвөөс мөнгийг нь эргүүлэн авах нөхцлөөр ажлаа эхлүүлээд явж байсан гэдгийг эх сурвалж хэлсэн юм.

                                                                                                                                                                                                           П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол