Зээлдэгч урьдчилгааны 10%-ийг төлөх шийдвэр хараахан гараагүй

Уншсан тоо: 548
Нийтлэгдсэн: 2015 оны 04 сарын 06

Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээг 10 хувь болгож бууруулах шийдвэр гарчихсан, хэрэгжиж эхлэх гэж байгаа мэтээр ихэнхи хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээс болж, “10 хувиа тушаагаад зээлд хамрагдъя” хэмээн иргэд арилжааны банкуудад хандах болжээ.

“Ер нь урьдчилгааг бууруулах боломж байгаа, удахгүй шийдвэрлэнэ” гэж БХБ- ын сайд Д.Цогтбаатар нэлээд хэдэн сарын өмнөөс л ярьж байсан. 

Улмаар “Эдийн засгийн форум-2015”-ын салбар хуралдааны үеэр мэдээлэл өгөхдөө энэ асуудлыг ярьсныг нь “Орон сууцны урьдчилгааг 10 хувь болгож буурууллаа” хэмээн шийдэгдсэн мэтээр мэдээлчихэж байгаа юм.

“Урьдчилгааг бууруулсан гэж бичсэн байсан шүү дээ. Арилжааны банкууд яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ. Эсвэл Яам худлаа мэдээлэл өгсөн юм уу хэмээн иргэд ихээхэн асууж байна. Аливаа мэдээллийг бодитоор түгээх хэрэгтэй байна. Сэтгүүлчид гэхээрээ л уншигч, үзэгчдийг чирэгдүүлсэн, бодит бус мэдээлэл түгээх эрхтэй байж болохгүй” гэж БХБЯ-ны эх сурвалж зориуд анхаарууллаа.

Одоогоор БХБЯ, Хууль Зүйн Яам, Сангийн Яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанкнаас бүрдсэн ажлын хэсэг урьдчилгаа төлбөрийг бууруулах, найман хувийн хүүтэй зээлд хамрагдах байрны 80 м.кв-ын хязгаарыг цуцлах талаар судлан ажиллаж байгаа бөгөөд Засгийн Газар, УИХ-д өргөн бариагүй байгаа юм.

Хэрэв Засгийн Газар, УИХ зөвшөөрөөд урьдчилгаа төлбөрийг бууруулсан тохиолдолд орон сууцны үнэ өсөх хандлага гарна. Үүнийг хэрхэн зохицуулах талаар эх сурвалжаас тодруулахад

“Орон сууцны урьдчилгааны 30 хувь бол хэвээрээ байна. Зээлдэгчийн төлөх урьдчилгааг л 10 хувь болгож, 20 хувь дээр нь төр батлан даах асуудал. Энэ асуудлаар ажлын хэсэг ид ажиллаж, журам боловсруулах шатандаа байна. Сэтгэлийн хөөрлөөр шийдчихэж болохгүй асуудал тул олон талаас нь судлах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Урьдчилгааг бууруулахаар боллоо гэхэд орон сууцны үнийг өсгөхгүй байх арга хэмжээг мэдээж авна. Хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хамрагдах орон сууцны үнийн хязгаарыг зааж өгч босго тавина. Харин зээлд хамрагдах иргэдийг төрд ажилладаг, хувьд ажилладгаар нь, хөгшин, залуугаар нь ялгахгүй” гэж хариуллаа.

Зээлдэгчийн сард төлдөг төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж ачаалал өгөхгүй, зээлийн хүүг нэмэгдүүлэхгүй гэсэн зарчмыг барьж байгаа тул зээлийн хугацааг уртасгах талаар ярилцаж байгаа бололтой. 

Та бид байраа авахаасаа өмнө 30 хувийн урьдчилгаа төлөх байсан бол 10 хувийг нь төлөөд л үлдсэн 20 хувийн урьдчилгааг нь зээлийн хамтаар олон жилийн хугацаанд төлөхөөр болж байна гэсэн үг.

Найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг тэтгэврийн даатгалын сантай холбох нь аль аль талдаа ашигтай хувилбар гэж үзэж, ХАХНХЯ-тай тохиролцоонд хүрээд байгаа юм. Тиймээс нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг Засгийн Газарт өргөн бариад байна.

Эрэлт, нийлүүлэлт аль аль талыг нь дэмжсэн энэхүү арга хэмжээг тодорхой хугацаанд хэрэгжүүлэх ажээ.

                                                                                                                                                                                                     П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол