Орон сууцны урьдчилгааг бууруулах боломж бий юу?

Уншсан тоо: 593
Нийтлэгдсэн: 2015 оны 03 сарын 25

Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож бууруулах шаардлагыг МҮЭХ, МАОЭНХ, МҮХАҮТ-аас салбарын сайдаар дамжуулан Засгийн Газрын тэргүүнд хүргүүлсэн талаар бид мэдээлсэн. 

Шаардлага хүргүүлэхээс өмнө БХБ-ын сайд Д.Цогтбаатар “Орон сууцны зээлийн сан” ажиллуулахаар төлөвлөж байгаа тухайгаа ярьж, үүнд тодорхой дэмжлэг хэрэгтэйг тодотгож байсан ч хэчнээн хэмжээний хөрөнгө шаардлагатайг дурдаагүй. Яамны зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажилд дуу хоолой нэмэрлэж буй хүмүүсийн хувьд урьдчилгааг 10 хувь болгож бууруулах боломжийг хэрхэн харж байна вэ? 

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: 

-Одоогийн байдлаар 7000 орон сууц борлогдоогүй гэсэн судалгаа байна лээ. Эрэлтийг дэмжих замаар эдгээр орон сууцыг борлуулж эргэлтэд оруулах шаардлагатай болж байна. Урьдчилгаа 30 хувиа төлөөд орон сууц авах хэсэг зээлд хамрагдаад байраа авсан. Одоо урьдчилгаагаа төлж чадахгүй хүмүүс орон сууц авахыг мөрөөдөөд сууж байна. Тиймээс “Ипотекийн зээлийн сан” байгуулж, 20 хувийг нь сангаас өгч, иргэд өөрсдөө 10 хувийг нь төлөөд зээлд хамрагддаг болох хэрэгтэй. Энэ саналыг манайхаас гадна МАОЭНХ гаргаж байгаа.

-Ипотекийн зээлийн сан байгуулахад хэдий хэрийн хөрөнгө шаардагдах бол? Засгийн Газар, Их Хурлаас дэмжлэг авах болов уу?

-Ойролцоогоор 500-600 тэрбум төгрөгийн дэмжлэг хэрэгтэй. Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дутагдалтай иргэдэд 20 хувийг энэ сангаас өгөх юм бол олон тооны иргэн 10 хувиа төлөөд банкны зээлд хамрагдах боломж бүрдэнэ. Зээлийн санд мөнгө оруулах асуудлыг салбарын яам эрчимтэй хөөцөлдөх хэрэгтэй.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав:  - Манай зүгээс гаргаж байгаа санал бол НӨАТ-ын 10 хувийг зээл авсан иргэдэд буцаан олгох. Энэ аргыг 2005 оны үед хэрэглэж байсан. Тиймээс дээрхи арга механизмыг хэрэглэн НӨАТ-ын 10 хувийг иргэдэд буцаан олговол тодорхой хэмжээний дэмжлэг болно.

                                                                                                                                                                                                                 П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол