Ипотекийн зээлийн нөхцлийг бууруулах асуудлаар бүү улс төржөөсэй

Уншсан тоо: 578
Нийтлэгдсэн: 2015 оны 03 сарын 17

МҮХАҮТ, МҮЭХ, МАОЭНХ-ноос БХБ-ын сайд Д.Цогтбаатараар дамжуулан барилгын салбарыг дэмжих шаардлагыг Засгийн Газарт хүргүүлсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэв.

-Нэгэнт баригдаж улсын комисс хүлээн авсан орон сууцыг ипотекийн зээлээр авч байгаа иргэдийн төлж байгаа урьдчилгаа төлбөрийн 30 хувийг 10 хувь болгон бууруулж, 2015 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлэх,

-Ипотекийн зээлээр авч буй орон сууцны хэмжээг 80м.кв-аар тогтоож байгааг 150м.кв болгон нэмэгдүүлэх,

-Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн барьцааны батлан даалтын санг нэмэгдүүлэхэд шаардлагатай 90 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэн байршуулах арга хэмжээ авахыг уг шаардлагад тусгасан аж.

Энэхүү шаардлагад  дурдсан ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаараа БХБ-ын сайд Д.Цогтбаатар олонтоо ярьсан учраас МҮХАҮТ, МҮЭХ, МАОЭНХ-ныхон шинэ сэргэг зүйл сэдчихсэн хэрэг огт биш.

Манай олон нийтийн болон төрийн бус байгууллагынхны олон жилийн туршид “хуримтлуулсан” туршлагаас харахад ямар нэг шийдвэрлэх шатанд яваа асуудлын талаар дурдаж шаардлага өгчихөөд, “Бид тэмцэж, бичиг цаас хүргэж, жагсаж цугласны  хүчээр ийм үр дүнд хүрлээ” гэж хээв нэг хэлдэг нөхдүүд.

Гэхдээ энэ удаагийн шаардлага хүргүүлэгчдийг 100 хувь өөрсдийнхөө рейтенгийг өсгөх үүднээс хандаж байна гэж хэлж боломгүй. Учир нь БХБЯ-наас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим ажилд саад бэрхшээл тулгарч, өөрөөр хэлбэл Их Хурлын зүгээс улс төржүүлж магадгүй болсон учраас дээрхи байгууллагуудын дуу хоолойг ашиглахыг сайд өөрөө хүссэн хэрэг. 

Товчхондоо бол шаардлага өгөлцөж авалцахаар тохиролцсон гэх үү дээ. 

Ингэж дүгнэхийн учир нь өнгөрсөн сард МҮХАҮТ-д зохион байгуулагдсан барилгын салбарын бизнес эрхлэгчдийн уулзалтад сайд оролцож, ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулж, 20 хувь дээр нь төрөөс батлан даах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн талаараа дурдаад, 

“Та нарын зүгээс Засгийн Газарт дуулгах санаа оноогоо надад хэлээрэй. Дамжуулъя” гэж байсан юм. 

Тэр тохиролцоо ёсоор МҮХАҮТ, МҮЭХ, МАОЭНХ-ныхон шаардлагаа хүргүүлээд авлаа. Асуудал нааштайгаар шийдэгдвэл дээрхи байгууллагууд нэг хэсэгтээ л олны өмнө хэлэх үгтэй болж авна гэсэн үг. Шаардлага хүргүүлсэн учраас.....

“МҮХАҮТ, МҮЭХ, МАОЭНХ-ноос танаар дамжуулан Засгийн Газарт хүргүүлсэн шаардлагад дурдсан асуудлуудыг шийдүүлэх боломж бий юу” гэж сайдаас асуухад:

“Ер нь бол боломжтой асуудлууд. Энэ талаар бид ярьж байсан. Асуудлыг тавьж байгаа. Гэхдээ улс төр хэцүү шүү дээ. Улс төр ороод эхэлвэл шаардлага хүргүүлэгчид ч адилхан улс төр хийх байлгүй дээ”

гэж хариулж байгаа нь яам дангаараа хүчин мөхөсдөж байсныг харуулав.

Өмнө нь ажиллаж байсан “Орон сууцжуулах сан”-г  идэвхижүүлэхээр БХБЯ-ны зүгээс төлөвлөж байтал нь татан буулгасан, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэтэл Их Хурлын гишүүд шалтаг тоочдог гээд олон асуудал байгааг тус яамны эх сурвалж хэлж байсныг санаж байна.

Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулж, 20 хувийг нь батлан даалтын сангаас даах, ипотекийн зээлд хамрагдах орон сууцны м.кв-ын хязгаарыг нэмэгдүүлэх асуудлыг Ц.Баярсайхан сайд ч ярьж, судалж байсан. Д.Цогтбаатар сайд ч үргэлжлүүлэн хөөцөлдөж байгаа. 

Эдгээр асуудлуудыг дээш нь уламжлах цаг нь болсон тул олон нийтийн байгууллагуудын дуу хоолойгоор хүч сэлбэлээ. Асуудлыг хэрхэн шийдэхийг Их Хурал, Засгийн Газрын эрхмүүд мэднэ.

Ипотекийн зээлийн нөхцлийг бууруулах асуудлаар бүү улс төржөөсэй билээ.

                                                                                                                                                                                                                        П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол