Орон сууцны чанарт анхаарах гэж байгаа бол хаалга, цонхны импортыг зогсоож өгөөч..

Уншсан тоо: 718
Нийтлэгдсэн: 2015 оны 03 сарын 11

Орчин нь дажгүй хороололд орон сууц худалдаж авсан найз маань өнгөрсөн өвлийг тохь тухгүйхэн өнгөрүүлсэн гэнэ.Орон сууцандаа намар орсон тул нэг хэсэгтээ шинэ байрныхаа сайн сайхныг гайхаж барахгүй л суусан юм байх. 

Харин өвлийн улирал эхлэнгүүт байрных нь тар танигдаж эхэлжээ. Цонхоор нь хүйт сэнгэнэж эгээ л гадаа байгаа аятай салхи салхилаад суулгахаа больсон тул орон сууцыг захиалан бариулсан компанид удаа дараа хандсаны эцэст цонх хийсэн гэх хүмүүс ирж засвар хийжээ.

Цонх “үйлдвэрлэгчид” ч “Одоо зүгээрээ засвар хийчихлээ. Асуудал гарвал эргээд холбогдоорой. Баталгаа өгсөн шүү дээ. Үнэгүй засна” л гэж. Гэвч бахь байдгаараа. Найз маань ч цонхны нөхдүүдийг хэд хэдэн удаа дуудаж... Нөгөө хэд дуулгавартай нь аргагүй ирдэг ч цонхных нь дулаан алдагдал, сийгэлтийг зогсоож чадаагүй гэнэ. Хэл ам татлах дургүй найз маань аргаа бараад олон жил үйл ажиллагаа явуулсан цонхны компанид хандан, нэлээдгүй мөнгө төлж, бүх цонхоо солиулснаар тохь тухгүй байдлаасаа салжээ. 

Өмнө суурилуулсан байсан цонх нь урд хөршөөс оруулж ирсэн чанарын шаардлага огт хангахааргүй байсан учраас хүйтнийг тэсвэрлэхгүй жийргэвч резин нь тас хөлдөж, хуванцар рам нь гажсан гэдгийг туршлагатай үйлдвэрлэгчид түүнд хэлж өгч......

Дээрхи жишээтэй ижил асуудал хэрэглэгчдэд олон тулгардаг байх....Уг нь Монголын хаалга, цонх үйлдвэрлэгчид гадны ямар ч орны үйлдвэрлэгчдээс дутахгүйгээр өөрийн орны цаг уурын нөхцөлд тохирсон хаалга, цонх үйлдвэрлэж чадаж байгааг Стандартчилал Хэмжил Зүйн Газрын мэргэжилтнүүд хэлж байна.

Вакум цонх нь тодорхой технологийн дагуу угсрагдсан, эдэлгээ даах чадвартай, барилгын хананд суусныхаа дараа дулаан алдалтгүй, сийгдэггүй байх ёстой бөгөөд уг стандартыг мөрдөөд 7-8 жилийн хугацааг үдсэн байна. Нэг үгээр хэлбэл Герман технологи нь манай улсын стандарт болж мөрдөгдөж байгаа аж.

Гэтэл манай орны онцлогт огт тохирохгүй хаалга, цонхыг урд хөршөөс оруулж ирэн хямд үнээр худалдаалсаар байгаа юм.

Манай улсын цонх үйлдвэрлэгчид жилээс жилд барууны стандарт нэвтрүүлж байгаа ч цонхтой холбоотой асуудал гараад байгаагийн гол шалтгаан нь барилгын дийлэнхи компани чанартайг нь биш, үнэлгээ багатайг нь сонгодогтой холбоотой гэж цонхны мэргэжилтнүүд ярьж байна.

Цонх нь чанар, суулгалт хоёроос шалтгаалдаг байтал компаниуд Эрээнээс оруулж ирсэн хямд үнэтэй цонхыг мэргэжлийн бус хүмүүсээр суулгуулж байгаа учраас чанарын тухайд яриад ч хэрэггүй гэсэн үг.

Цонхыг технологийн дагуу угсардаггүй, тусгай зөвшөөрөлтэй компаниар суулгуулдаггүй явдлыг таслан зогсоохгүй бол шинээр ашиглалтанд орсон орон сууцнуудын чанартай холбоотой гомдлууд тасрахгүй биз..

Стандартын шаардлага хангасан цонхны үнэлгээ м.кв нь 140.000 төгрөгөөс дээш байх ёстой байтал барилгын компаниудын дийлэнхи нь м.кв нь 70-80 мянган төгрөгийн үнэтэй цонх хийлгэхээр гэрээ хийдэг байна. 

Үнэтэй цонх суурилуулах юм бол байрны үнэ өсөх гээд байдаг гэж хэлж магад. Тэгвэл м.кв нь 170.000 төгрөгийн үнэтэй цонх суурилуулсан компани орон сууцандаа 1.550.000 төгрөгөөр захиалга авч байгааг миний бие мэдэх юм.

Хаалга, цонхонд хяналт тавьж байгаа мэргэжлийн хяналтын байгууллагын нөхдүүдийн дунд цонхны стандартыг мэддэг хүн байдаггүй учраас ёстой л өөр өөрийнхөө үзэмжээр шалгаж хянадаг бололтой. 

Тиймээс БХЯ-нд шинээр байгуулагдсан барилгын чанар, аюулгүй ажиллагааны бодлогын газрынхан хаалга, цонхны мэргэжлийн холбоотой нягт хамтран ажиллах хэрэгтэй болох нь...

Нэгэнт манай үйлдвэрлэгчид хаалга, цонхоо үйлдвэрлэж чадаж байгааг Стандарчилал Хэмжил Зүйн Газрынхан баталж байгаа тул импортоор бэлэн хаалга, цонх оруулж ирэхийг зогсоох шаардлагатай.

“Шинэ орон сууцны чанар, талбайн хэмжээнд анхаарлаа хандуулан ажиллана” хэмээн өдөр бүр шахуу хэвлэл мэдээллээр ярьсаар байгаа БХБ-ын сайдын хийх ёстой ажлуудын нэг нь цонх, хаалганы импортыг зогсоолгох асуудал юм шүү......

                                                                                                                                                                                                         П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол