Японы Төрийн Орон Сууцны Агентлаг Азидаа тэргүүлдэг

Уншсан тоо: 741
Нийтлэгдсэн: 2015 оны 02 сарын 12

Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчлаад ирлээ. Ерөнхий Сайд айлчлалын бүрэлдэхүүндээ БХБ-ын сайд Д.Цогтбаатар, ТОСК-ийн захирал А.Гантулга зэрэг барилгын салбарын тодорхой тооны төлөөллийг оролцуулсан юм.

ТОСК-ийн удирдлагыг Японы “Төрийн Орон Сууцны Агентлаг”-тай танилцуулж, туршлага судлуулах зорилгоор бүрэлдэхүүндээ оруулсан аж.

Японы Төрийн Орон Сууцны Агентлаг нь 1954 оноос хойш төрийн татаасын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн байна. 

Тус байгууллагын жилийн эргэлт нь 254 тэрбум доллараар хэмжигддэг бөгөөд Ази тивийнхээ ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дундаас тэргүүлдэг байна.

Энэ байгууллагын үйл ажиллагаа нь манай ТОСК-ийнхтай төстэй гэнэ.

ТОСК-ын хувьд Чингис бондын хөрөнгөөс 9 жилийн хугацаатайгаар 100 сая долларыг зээлж авсан бөгөөд, эхний төслийнхөө борлуулалтаар дараа дараагийн төслүүдээ санхүүжүүлээд явахад 2-3 удаа эргэлт хийнэ гэж тооцоолсон байдаг.

Энэ арга механизмыг сүүлийн үед хотын дарга Э.Бат-Үүл болон хувийн хэвшлийнхэн шүүмжилж, төр нь хувийн хэвшилтэй уралдан орон сууц барьж байгаа нь буруу хэмээн байсхийгээд л ярьдаг болсон.

Зорилтот бүлгийн иргэдээ орон сууцжуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам зөв, буруу аль нь байсныг цаг хугацаа л харуулах биз.... 

Нэгэнт зээл аваад, төсөл хөтөлбөрөө зарласан болохоор цаашаа л явахаас аргагүй байх.

ТОСК-ийн нийслэлд хэрэгжүүлсэн төсөл нь “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” хорооллууд. 

Хямд үнэтэй орон сууцыг зорилтот  бүлгийн иргэдэд худалдаалах тухай дуулиан шуугиан дэгдсэн нь олны анхаарлыг татаж, сугалаа сугалж, аз хийморио туршихдаа тулж байв. 

Одоо харин “Буянт-Ухаа-2” хороололд захиалга авах журмаа илүү уян хатан болгоно гэдгээ ТОСК-ийн удирдлага амалсан.

“Хувийн хэвшилд ажиллагсадыг хөтөлбөрт хамруулах хэрэгтэй, ажил олгогчид ТОСК-тай гэрээ байгуулж болно шүү дээ” гэж Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг ярьж байлаа. 

Энэ ч үүднээс ТОСК-д зориулсан саналыг БХЯ-н дээр боловсруулж байгаа аж. 

ТОСК-ийн хувьд Сингапур, Япон зэрэг орон сууцжуулах чиглэлээр туршлагатай орнуудаас будаа идэж, хэрэндээ л хичээж яваа бололтой.

                                                                                                                                                                            П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол