Улаанбаатарыг тэлэх бус харин ч нягтаршуулах зөвлөгөө өгчээ

Уншсан тоо: 703
Нийтлэгдсэн: 2015 оны 02 сарын 11

Манайхан хотоо тэлэх хэрэгтэй гэж үзэж байгаа бол, харин ч эсрэгээр нь хотынхоо нягтралыг сайжруулах зөвлөгөөг Дэлхийн Банкныхан өгсөн байна.

Учир нь Улаанбаатар хот бүс нутгийн ижил хэмжээтэй хотуудаас хүн амын нягтаршил хамгийн багатай хотын тоонд ордог аж. 

Нягтаршил сийрэг хотын дэд бүтцийг шийдэхэд өндөр өртөгтэй зардал шаардагдах, дэд бүтцийн ашиглалтын зардал өндөр гарах зэрэг сөрөг талууд их гэнэ.

“Манайх газрын менежментээ сайжруулж, хотын нягтралыг нэмж, гэр хорооллын айлуудын газрыг зөв зохистой ашиглах хэрэгтэй болж байна гэсэн үг. Дэлхийн Банкны зөвлөгөө нь манайд хэрэгжүүлж эхлэх гэж байгаа газар шинэчлэн зохион байгуулах хэлбэртэй агуулгаараа нийцэж байна. Тиймээс 10 айл газраа нэгтгээд 30-40 айлын таунхаус барих юм бол зээл олгох гэх зэрэг олон янзын хөшүүрэг хэрэглэж нягтралыг  нэмэгдүүлэх арга хэмжээ авч болох юм” 

гэж манай улсын мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Томоохон хотуудын дийлэнхи нь газрын дуудлага худалдаа, үл хөдлөх хөрөнгийн татвар, барилгын татвар зэрэг газрын үнэлгээний хэрэгслүүдээс тодорхой хэмжээний орлого авч дэд бүтцийн ажилдаа зарцуулдаг. 

Улаанбаатар ч энэ жишгээр явах хэрэгтэй гэж Дэлхийн Банкны зөвлөмжинд тусгажээ.

                                                                                                                                                                                                                    П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим