Дахин төлөвлөлт нь 3, 4 дүгээр хороолол шиг 3-4 хороололтой дүйцнэ

Уншсан тоо: 636
Нийтлэгдсэн: 2015 оны 02 сарын 11

Нийслэлийн гэр хорооллын 24 байршлын 1547,8 га газарт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн бөгөөд энэ нь 3, 4 дүгээр хорооллын дайтай гурваас дөрвөн ч хороололтой дүйцэхүйц хэмжээний талбай гэсэн үг аж.

1547,8 га газарт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжсэнээр 2018-2020 он гэхэд 70-80 мянган айлын орон сууц ашиглалтанд орсон байх тооцоог гаргажээ.

“Ийм том хэмжээний төслийг нэг, хоёрхон жилийн дотор хэрэгжүүлээд дуусчихгүй нь тодорхой. 24 байршлаас 8 байршилд нь барилга угсралтын ажил хийгдэж байгаа бол үлдсэн байршлуудад зураг төсөл, дэд бүтэц, газар чөлөөлөлт зэрэг ажлууд хийгдэж энэ хавраас ихэнхи нь барилга угсралтын ажилдаа орно. 

Японд 5 га газарт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхэд 15 жил шаардагдсан жишээтэй харьцуулахад манайд харьцангуй боломжийн хэрэгжиж байгаа гэж хэлж болно. Энэ жилийн хувьд эдийн засгийн хүндрэлээс болж  төсөл хэрэгжүүлэгч зарим компаниуд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийнхөө хөрөнгө оруулалтыг танах тохиолдол гарч байна. Гэхдээ компаниуд гадны хөрөнгө оруулалт татахаар дор бүрнээ ажиллаж байгааг онцлох хэрэгтэй. 

Гадны хөрөнгө оруулагчид бас өндөр шаардлага тавьж байх шиг байна. Зарим нь бараг бүх айлынхаа газрыг чөлөөлсөн хойно чинь хөрөнгөө оруулна гэсэн байх юм. Зарим нь төслийн хүрээнд төлөвлөсөн орон сууцны тоогоо нэмэхийг тухайн төсөл хэрэгжүүлэгчээс шаардах жишээний. Гэвч тухайн орчны дэд бүтцийн хүчин чадлыг харгалзан үзэхээс аргагүй гэхчлэн асуудлууд байгаа л даа” 

гэж Нийслэлийн Гэр Хорооллын Хөгжлийн Газрын дарга Ш.Ганхуяг ярьсан.

Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжих 1547,8 га талбай нь 80 орчим мянган хүн амыг хамарч байгаа аж. 

Одоогийн байдлаар 1000 гаруй айлыг нүүлгэн шилжүүлээд байгаа бол энэ онд мөн 1000 гаруй айлын газрыг чөлөөлөх тооцоо гарсан байна. 

Цаашдаа ашиглалтанд орсон орон сууцнууддаа дараагийн айлуудаа оруулаад явах тул одоогийнх шиг жилд 1000 айлын газар чөлөөлөхгүй гэсэн үг.

                                                                                                                                                                                               П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол