Дэд бүтцээ улсаас шийдүүлсэн хорооллууд орон сууц нийлүүлдэг болох уу?

Уншсан тоо: 619
Нийтлэгдсэн: 2015 оны 02 сарын 10

Ахмадууд, залуучуудын дунд судалгаа явуулахад орон сууцны асуудлаа шийдүүлэхийг олноороо хүссэн байна. Тиймээс эхний ээлжинд ахмадуудад чиглэгдсэн нэгэн хуулийн төслийг МАН-ын бүлэг санаачлан УИХ-д өргөн барихаар зэхэж байгаа аж.

“Хуулийн төсөлд ахмадуудын орон сууцны асуудлыг шийдэх, үнийн өсөлттэй холбогдуулан тэтгэврийг нь нэмэгдүүлдэг байх зэрэг олон заалт орсон. Одоогийн нөхцөлд татвар төлөгчдийн мөнгө томоохон орон сууцны хорооллуудын инженерийн шугам сүлжээний ажилд буцалтгүй тусламж, хандив хэлбэрээр зарцуулагддаг. 

Ингэж томоохон хорооллуудын инженерийн шугам сүлжээнд мөнгө шийдэж өгөх юм бол тодорхой тооны орон сууцыг төр мэдэлдээ авч, нийгмийн халамж шаардагдсан хэсэг болох ахмадууд, залуу гэр бүл, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгал төлж байгаа хэсгийгээ уян хатан нөхцөлтэйгөөр орон сууцжуулах талаар тусгалаа” 

гэж хуулийн төсөл санаачлагчид ярьж байна.

Зөвхөн орон сууц гэхгүйгээр олон чухал асуудлыг тусгаж байгаа энэхүү хуулийн төслөө удахгүй өргөн барих гэнэ.

Дэмжлэг авах эсэхийг хэлж мэдэхгүй ч байж болох хувилбар гэж үзэх хүмүүс олон байгаа тухай төсөл санаачлагчдын нэг ярьсан юм.

Тэгвэл УИХ дахь АН-ын төлөөлөл: 

“Сураг сонсоход их л мөрөөдлийн гэмээр заалтууд тэр хуулийн төсөлд нь багтажбайгаа юм билээ. Ахмадуудыг тэтгэвэрт гарсан хойно нь ажиллуулна, амралт сувилалд явуулахад нь дэмжинэ, орон сууцыг хөнгөлөлттэй нөхцлөөр олгоно гэхчлэн их олон заалттай юм гэсэн. Шоу ч гэж хэлмээр төсөл санагдсан. Оруулж ирсэн хойно нь л нарийн танилцаж байгаад дэмжих эсэхээ шийднэ дээ” гэлээ.

                                                                                                                                                                                                 П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол