Орон сууцны урьдчилгааны хэдэн хувийг нийслэл төлөх вэ?

Уншсан тоо: 674
Нийтлэгдсэн: 2015 оны 02 сарын 06

Урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаас орон сууц худалдан авсан тохиолдолд нийслэлээс урьдчилгаа төлбөрийг төлж, найман хувийн хүүтэй зээлд хамруулах журмыг боловсруулах шатны ажил хийгдэж байна.

“Нийслэлээс төлөх урьдчилгаа төлбөр 30 хувь байх уу, иргэдэд хариуцлага үүрүүлэх үүднээс 30-аас доош хувийг нийслэл төлөх үү гэдэг дээр хотын удирдлагууд санал бодлоо солилцож байна. Нийслэлээс 15 хувийг, иргэн өөрөө 15 хувийг төлж зээлд хамрагдах хувилбар дэмжлэг авч магадгүй” гэж эх сурвалж ярилаа.

15 хувь гэж тогтоох эсэх нь одоогоор тодорхой биш ч иргэд өөрсдөө тодорхой хувийг төлөх хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн худалдан авах орон сууцны талбайн хэмжээг ч тогтоох хэрэгтэй гэсэн санал яригдаж байгаа бөгөөд 50 хүртэл м.кв талбайтай байрыг дахин төлөвлөлтийн төслийн орон сууцнаас худалдан авсан тохиолдолд урьдчилгаа 15 хувийг нь нийслэлээс төлөх хувилбар дэмжигдэж магадгүй нь.

Асуудал тодорхой болсны дараа төсөл хэрэгжүүлэгчдийн дунд үнийн саналын хязгаарлагдмал тендер зарлагдана.

Орон сууцжуулах санд байгаа 10 гаруй тэрбум төгрөгөөр эхний ээлжинд төрийн үйлчилгээний албан хаагчдыг орон сууцжуулах боломжтой гэж үзсэн байна.

Цаашдаа зээлийн батлан даалтын сан байгуулснаар заавал төрийн албан хаагч гэхгүйгээр хуримтлалгүй иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн орон сууцнаас худалдан авсан тохиолдолд дээр дурдсан хувилбараар зээлд хамруулна гэж тооцоолжээ.

Төслийн хүрээнд эхний ээлжийн орон сууцнууд ашиглалтанд орохоос өмнө журмыг бэлэн болгох аж.

Энэ оны нэгдүгээр улиралд дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд ЦИС-ийн зүүн талд “Баганат-Өргөө” группын 144 айлын орон сууц, 7 дугаар хороололд “Бэрэн” группын 72 айлын орон сууц ашиглалтанд орох юм.

Төсөл хэрэгжүүлэгчдийн төлөвлөгөөнөөс харахад энэ онд 4000 орчим айлын орон сууц дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд ашиглалтанд орохоор байна.

                                                                                                                                                                                                 П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол