Д.Тогтохсүрэн: Хувийн орон сууцыг хөнгөлөлттэй зээлээр төвлөрсөн шугамд холбоно

Уншсан тоо: 748
Нийтлэгдсэн: 2015 оны 02 сарын 05

Өвөрхангай аймагт сүүлийн 5 жилийн хугацаанд 1000 гаруй айлын орон сууц баригдсан бөгөөд өнгөрсөн жил гэхэд л 470 айлын орон сууц ашиглалтанд оржээ.

“Тохилог орон сууцнууд баригдаж ашиглалтанд орсноор манай аймагт шилжин ирэгсдийн тоо нэмэгдэж байна. Аймгийн төвийн хүн амын тоо 1000 орчмоор нэмэгдсэний дотор Улаанбаатар хотоос 500 гаруй хүн шилжин ирсэн. 

Манай аймгийн хувьд Азийн Хөгжлийн Банкны 2,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шинэ суурьшлын бүсэд 3,5 км дулааны шугам, 3,1 км бохирын шугам, 500 м цэвэр усны шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэлээ. 

Мөн улсын төсвийн 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 7,9 км цэвэр, 5,2 км бохир усны шугамын өргөтгөл шинэчлэл, дулааны 3,2 км хос шугамын ажил хийгдсэн. Өөрөөр хэлбэл аймгийн төвийн инженерийн шугам сүлжээг иж бүрнээр нь шинэчиллээ. 

Шинэ суурьшлын бүсэд 3870 айлын 5-9 давхар орон сууцнууд, дөрвөн цэцэрлэг, төр захиргааны байр, өрхийн эмнэлэг, худалдаа үйлчилгээний төв баригдана. Нэг цэцэрлэг нь ашиглалтанд орсон. Одоогоор 928 хүүхдийн багтаамжтай сургууль баригдаж байна. Энэ оноос хувийн орон сууцыг хөнгөлөлттэй зээлээр гэр хорооллын инженерийн төвлөрсөн шугамд холбох ажил хийгдэж эхэлнэ” гэж Өвөрхангай аймгийн Засаг Дарга Д.Тогтохсүрэн ярилаа.

Тэрээр Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн хүүхэд Есөнзүйл сумаас тодорсон талаар дурдаад хүүхдэд Ханджамц хэмээх нэр хайрлажаймгийн төвдбаригдаж байгаа анхны 10 давхар орон сууцанд 2 өрөө байр өгөхөөр шийдвэрлэсэн талаараа сонирхуулсан юм.

                                                                                                                                                                                                         П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол