Орон сууц дулаалах хөрөнгийг хэрхэн шийдэхээр төлөвлөсөн бэ?

Уншсан тоо: 866
Нийтлэгдсэн: 2015 оны 02 сарын 05

-Нийслэлийн 14 хороололд байрлах 1077 угсармал орон сууцны барилгад дулаан техникийн шинэчлэл хийхээр дэд хөтөлбөр боловсруулаад байгаа юм.

Хөтөлбөрийн санхүүжилтийг хэрхэн шийдэх талаар хүргэе.

Зүүн Европын орнуудад орон сууц дулаалах хөрөнгийн: 

-40 хувийг нь улсаас, 

-40 орчим хувийг нь иргэдийн хөрөнгөөр, 

-Үлдсэн хэсгийг урт хугацааны зээлээр шийддэг байна.

Энэ туршлага дээр тулгуурлан санхүүжилтийг шийдэхийн тулд:

-Хөгжиж буй орнуудад тусламж үзүүлдэг “Нүүрсхүчлийн хийн ялгаралтыг бууруулах сан”-гийн тусламжийг авах,

-Нийслэл, улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө суулгах,

-Иргэдийг урт хугацааны зээлд хамруулах зэрэг арга хэмжээг авахаар судалж байна.

Нэгэнт хувийн өмчлөлийн орон сууц учраас иргэдийн оролцоо хэрэгтэй. Гэхдээ иргэдэд 100 хувь даатгаж болохгүй гэж үзжээ.

Нэг угсармал орон сууцыг дулаалахад нэг айлаас дунджаар 9,3 сая төгрөг гарах тооцоо хийгдсэн байна.Тэгэхээр 9,3 сая төгрөгийн тодорхой хувийг иргэдэд даатгана. Ингэхдээ шууд авахгүйгээр 15-20 жилийн хугацаатай зээлд хамруулах, үлдсэн хувийг дээр дурдсан бусад эх үүсвэрээс шийдэх санал яригдаж байгаа гэсэн үг.

Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийн дэд хөтөлбөр хэрэгжсэнээр:

-Зөвхөн хашлага хийцийг нь дулаалснаар нийт авч буй дулааны 30 хувийг хэмнэнэ.

-Цаашлаад техникийн шинэчлэл хийж, зоорийн давхар, таазны дулаалга, орцны цонх, хаалга солих ажил хийгдсэнээр тухайн байрны дулаан алдагдал 50 хувиар буурна.

-Хэмнэсэн дулаан нь 3, 4 дүгээр хороололтой дүйцэхүйц хэмжээний шинэ хотхон, хорооллыг халаана.

-Тухайн барилгын ашиглалтын хугацаа уртасч, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэнэ гэж судалгааны багийнхан тооцоолжээ.

“Дулаалах ажлыг нэгмөсөн цогцоор нь хийхийг чухалчлахгүйгээр эхний ээлжинд цонхыг, дараа нь дээврийг гэх мэтээр үе шаттайгаар хийнэ.Нэг зүйлийг онцлоход зарим айл хувиараа гадна ханаа хөөсөнцөрдүүлдэг. Ингэж хөөсөнцөрдөхөд гарсан зардалтай харьцуулаад,одоо хэрэгжих  хөтөлбөрт нэг айлаас гарах зардал их байна гэх нь өрөөсгөл юм. Тухайн орон сууцны орцны хаалга, цонх, зоорийн давхар, дээврийг иж бүрнээр нь дулаална гэж ойлгох хэрэгтэй” хэмээн НЗАА-ны мэргэжилтэн Л.Эрдэнэбат ярьсан юм.

Угсармал орон сууцанд оршин суугчдын 70 хувь нь энэ хөтөлбөрийг сонирхож байгаа ч санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэхийг тодруулж өгөхийг хүсчээ.

Хөтөлбөрийг удахгүй баталснаар ажил хэрэг болгож эхлэх бололтой.

Саяхан боловсруулсан ногоон хөгжлийн бодлогод тусгаснаар 2020 он гэхэд барилгын дулаан алдагдлыг 20 хувиар, 2030 он гэхэд 40 хувиар бууруулахаар төлөвлөжээ.

                                                                                                                                                                                               П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол