Өмнө нь авсан кодоороо бүртгүүлж болно

Уншсан тоо: 749
Нийтлэгдсэн: 2015 оны 01 сарын 22

Ирэх даваа гариг буюу 1 дүгээр сарын 26-ны 12 цагаас хоёрдугаар ээлжийн газар өмчлөлийн цахим бүртгэл эхлэх гэж байна.

Энэ удаад иргэд шинээр зарлагдсан 5 байршил болон өмнөх 3 байршлын тодорхой тооны нэгж талбаруудаас сонголт хийн бүртгүүлэх боломжтой юм.

Нэгдүгээр ээлжийн 5 байршилд хүсэлтээ гаргаад сонгогдож чадаагүй иргэд энэ удаад дахин бүртгүүлэх боломжтой бөгөөд мэдээлэл нь серверт хадгалагдаж байгаа тул бүх мэдээллээ эхнээс нь оруулах шаардлагагүй. 

Тухайн үед авч байсан баталгаажуулалтын кодоороо www.umch.ub.gov.mn сайт руу нэвтрэн орж бүртгүүлэх боломжтой. Харин уг кодоо мартсан бол өөрийн мэдээллээ эхнээс нь дахин бүртгүүлж, шинэ код авах шаардлагатай аж.

Иргэдэд цахимаар газар өмчлүүлэх тухай өмнөх тогтоол хэвээрээ үйлчилж байгаа учраас 2013 оны 5 дугаар сарын 30-наас хойш нийслэлд шилжин ирсэн иргэд хүсэлт гаргах боломжгүй. 

Харин эцэг эх нь 2013 оны 5 дугаар сарын 30-наас өмнө нийслэлд бүртгүүлсэн бол энэ хугацаанаас хойш төрсөн хүүхдүүдийнхээ өмнөөс хүсэлт гаргаж болох гэнэ.

“Газар өмчлөлийн цахим бүртгэл иргэдэд илүү ойлгомжтой болсон. Бүртгэлийн систем болон программ хангамжийн хүчин чадлыг сайжруулсан тул бүртгэлийн шатанд хүндрэл гарахгүй. Бэлтгэл ажлын хүрээнд системийг бүрэн шинэчилсэн” хэмээн НӨХГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Шижир ярьсан юм.

                                                                                                                                                                                                                    П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим