Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалт эхэлнэ

Уншсан тоо: 992
Нийтлэгдсэн: 2015 оны 01 сарын 19

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийг 8 дэд төвтэй байхаар тусгасан бол Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүлийн 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт ч нэг төвт хотоо олон төвт хот болгох талаар дурдсан байдаг.

Эхний ээлжийн дэд төвүүдийг Баянхошуу, Сэлбэд Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр байгуулахаар төлөвлөн өнгөрсөн намар төслийн нэгжүүдийг байгуулсан юм.

Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28 дугаар хороо буюу Баянхошууны хуучин эцэс орчмын 162 га талбай бүхий газрыг дахин төлөвлөж 200.000 орчим хүн ам оршин суух боломжтой “Баянхошуу” дэд төв болгохоор төлөвлөжээ.

Уг байршилд оршин суугч иргэд гудамж, хороо, хэсгээрээ нэгдэж, 15-30 хүний бүрэлдэхүүнтэй 108 бүлэг байгуулан, дэд төв болгон хөгжүүлэхэд хэрхэн оролцох, газраа ямар арга хэлбэрээр чөлөөлөх зэргээр төлөвлөлтөө хэлэлцэж, оршин суугчдын 35 хувь нь бүтээн байгуулалтын ажилд өөрсдийн гар биеэр оролцох хүсэлтээ  илэрхийлсэн байна. 

Хоёрдахь дэд төв болох“Сэлбэ” төвийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нийт 156 га талбайг хамруулан байгуулах бөгөөд зураглалыг нь гаргажээ.

“Баянхошуу", "Сэлбэ" дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг 10 жилийн хугацаанд хийж дуусгах тооцоог Азийн Хөгжлийн Банкнаас гаргасан. Дээр дурдсан хоёр дэд төвийн бүтээн байгуулалтад 320 сая ам.доллар шаардлагатай бөгөөд Монголын талаас 90 сая долларыг шийдэх юм. 

Нийслэлийн ирэх онуудын төсөвт энэ хөрөнгийг хуваан суулгаснаар 9 жилийн хугацаанд  шийдэхээр төлөвлөж байна. Энэ оны 4 дүгээр сараас дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж НЗДТГ-ын Стратеги Бодлого Төлөвлөлтийн Газрын дарга С.Баярбаатар ярьж байна.

                                                                                                                                                                                                    П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим