“Хас”-ын Ч.Ганхуягийн асуултад МИК-ийн Д.Гантөгс юу гэж хариулав

Уншсан тоо: 1030
Нийтлэгдсэн: 2015 оны 01 сарын 12

Найман хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш энэ зээлийн анхны санхүүжилт, үнэт цаасжуулалт, эргэн төлөлтийн тухай бишгүй л ярьсан.

Гэтэл нэртэй банкир гэгддэг “Хас”-ын гэх тодотголтой Ч.Ганхуяг энэ зээлийн талаар ойлголт муутай яваа юу, аль эсвэл зориудаар тэгж хэлмээр санагдсан уу...

Саяхан зохион байгуулагдсан орон сууцны хэлэлцүүлэг дээр “Найман хувийн хүүтэй зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлсэн. Гэтэл энэ зээлийн хүрээнд гэр хорооллын хэдэн иргэн газраа чөлөөлж өгөөд шинэ орон сууцанд орсон бэ” хэмээн их л итгэл төгс асууж байх аж.

Түүний асуултад МИК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантөгс: “Зарчмын нэг буруу ойлголт яваад байх юмаа. Засгийн Газрын төсвөөс найман хувийн хүүтэй зээлд нэг ч төгрөг зарцуулаагүй. Энэ зээл татвар төлөгчийн мөнгө биш. Монголбанк арилжааны банкуудтай харилцан тохиролцоод, одоо байгаа зээл дээр нь үндэслээд, та нар энэ зээлээ үнэт цаасжуулаа гээд тухайн зээлийнх нь эсрэг хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Энэ хүрээнд Монголбанк анх нэг их наяд төгрөгийг арилжааны есөн банкинд зургаа болон есөн сарын хугацаатайгаар 4 хувийн хүүтэй өгсөн. Арилжааны банкууд иргэдэд олгосон найман хувийн хүүтэй орон сууцны зээлээ МИК-д өгөөд, МИК түүнийг нь үнэт цаасжуулаад, эргүүлээд Монголбанкинд өгсөн байгаа. Монголбанкинд өгсөн урт хугацаатай үнэт цаас 4,5 хувийн хүүтэй. Тэгэхээр Монголбанк 4 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад өгөөд эргүүлээд 4,5 хувийн хүүтэй үнэт цаас авсан. Зах зээл дээр чөлөөтэй эргэлдэх бололцоотой өрийн бичиг бий болгосон гэсэн үг. Найман хувийн хүүтэй зээлд татвар төлөгчийн мөнгөнөөс нэг ч төгрөг ороогүй гэдгийг дахин хэлье” хэмээн хариулсан юм.

Нэгэнт цикл үүссэн учраас найман хувийн хүүтэй зээл нэг, хоёр жилдээ тогтвортой үргэлжлээд явна гэдгийг Д.Гантөгс захирал онцлоод инфляци, валютын ханш олон жилийн дараа ямар байх нь тодорхойгүй учраас хэдэн арван жилээр урьдчилан харж хэлэх боломжгүй. Тиймээс л нэг, хоёр жилээр хязгаарлан ярьж байна хэмээн тайлбарлана лээ.

“Гэр хорооллын хэдэн иргэн газраа чөлөөлж өгөөд энэ зээлд хамрагдсан бэ” гэсэн  Ч.Ганхуягийн асуулт байгаа оносонгүй. Учир нь газраа чөлөөлж өгөөд орон сууцанд орох нь найман хувийн хүүтэй зээлтэй ямар ч хамаагүй бөгөөд дахин төлөвлөлтийн хүрээнд хувийн хэвшил, иргэн хоёр тохиролцоод газраа байраар шууд солих хувилбар.

Үүнийг банкир хүн мэдэхгүй байна гэж үгүй л байлтай. Тэгэхээр “Гэр хорооллын хэдэн иргэн найман хувийн хүүтэй зээл авсан бэ” гэж асуух гээд л илүү дутуу үг оруулж ,буруу зөрүү ярьсан байх..

Тэгж ч асуусан байх гэж Д.Гантөгс захирал ойлгоод “Заавал гэр хорооллын иргэдийг хамруул гэсэн заалт уг зээлийн журамд байгаагүй учраас шалгуур хангасан иргэд найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж ирсэн” хэмээн хариулсан.

Ч.Ганхуягийн асуултыг “Хэдэн иргэн өмчлөлийн газраа барьцаалж зээл авсан бэ” гэсэн утгатай асуулт юм болов уу гэж ойлгосон Э.Бат-Үүл дарга “Манайд иргэдийн өмчлөлийн газрыг барьцаалж зээл олгодоггүй гажиг тогтолцоо үйлчилж ирсэн. Гэтэл компаниуд эзэмшлийн газар барьцаалаад зээл аваад байх юм...” гэхчлэн хариулсан.

....Эцэст нь хэлэхэд, найман хувийн хүүтэй зээл  нэг, хоёр жилдээ зогсохгүй, үргэлжлээд явна гэдэгт итгэлтэй байж болох нь. Харин арилжааны банкууд шалгуураа өндөрсгөөд байгаа нь харамсалтай.

                                                                                                                                                                                                       П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим