“Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” хэлэлцүүлэг зохион байгуулна

Уншсан тоо: 1303
Нийтлэгдсэн: 2015 оны 01 сарын 07

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Дэлхийн Банк, АНУ-ын Төлбөрийн Чадварт Нийцсэн Орон Сууцны  Институт хамтран “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. 

Хэлэлцүүлэг 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цагт Нийслэлийн Төр Захиргааны “Хангарьд” ордонд болох бөгөөд НЗДТГ, БХБЯ, БОНХЯ, НЕТГ, Гэр Хорооллын Хөгжлийн Газар, “Гэр Хорооллыг Орон Сууцжуулах Төсөл” НӨҮГ, Төрийн Орон Сууцны Корпораци  зэрэг холбогдох албаныхан оролцоно.

Мөн Монголбанк, Сангийн Яам, Монголын Ипотекийн Корпораци, Монголын Банкны Холбоо зэрэг банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцох юм.

Хэлэлцүүлгээр бага болон дундаас доош орлоготой өрхүүдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах санхүүгийн тогтвортой механизмыг бий болгоход ямар чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар талууд харилцан санал солилцож хэлэлцэнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл Мэдээлэл Олон Нийттэй Харилцах Хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим