223 иргэн түрээсийн орон сууцны түлхүүрээ гардан авлаа

Уншсан тоо: 185
Нийтлэгдсэн: 2016 оны 12 сарын 28

"Түрээсийн орон сууц" хөтөлбөрийн хүрээнд нийслэл болон хөдөө орон нутагт 929 айлын орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлснээр иргэд хямд түрээстэй орон сууцанд амьдрах боломж бүрдсэн юм. 

Улмаар Засгийн Газрын энэ оны 11-р сарын 30-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг аймгуудад ТОСК-ийн захиалгаар баригдсан 50 м.кв-аас дээш талбайтай орон сууцыг түрээсийн орон сууцны санд шилжүүлэх шийдвэр гарснаар нийслэл, хөдөө орон нутагт 360 айлын орон сууцыг түрээслүүлэхээр болж байна.

Энэхүү шийдвэр гарахаас өмнө  Засгийн Газрын 2016 оны 298 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Хангай” хотхоны 3-р ээлжээс 223 айлын орон сууцыг Төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлж, журмын хүрээнд иргэдийг сонгон шалгаруулж, түрээсийн гэрээ байгуулах  үйл ажиллагааг энэ оны 8-р сард зохион байгуулсан юм. 

Сонгон шалгаруулалтад тэнцэж, түрээсийн гэрээ байгуулсан 223 иргэн “Хангай” хотхоны түрээсийн орон сууцны түлхүүрээ гардан авлаа “Хангай” хотхон нь  нийт 2880 айлын орон сууцны барилгаас бүрдэх бөгөөд эхний ээлжийн 720 айлын орон сууцны барилга 2014 оны 1-р улиралд, 2-р ээлжийн 720 айлын орон сууцны барилга 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтад орсон юм. 

3 дугаар ээлжийн 720 айлын орон сууцны барилга ийнхүү 2016 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орсноос 223 айлын орон сууц нь түрэээсийн орон сууцны санд шилжиж, иргэд орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа.

Удахгүй нийслэл болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг аймгуудад баригдсан 360 айлын орон сууцанд түрээсээр амьдрах иргэдийг сонгон шалгаруулах ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнээс болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авах бөгөөд уг төлбөрийн хэмжээ нь 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцүү байна. 

Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасан байдаг.  

ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын түвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгажээ. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртэлхи жилээр гэрээ хийж хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлэх юм. 

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2021 он гэхэд Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.

                                                                                                                                                                                                                      П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг: 23.23.34.22
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат

1,700,000₮

40м2 - 73м2

Алтан өргөө орон сууц

Хан-Уул дүүрэг, 120 мянгат

1,500,000₮

41м2 - 64м2

Сутай town

Хан-Уул дүүрэг, Үйлдвэрийн гудамж

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү2222 резиденс

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим