Орон сууцны хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхтэй холбоотой тайлан хүлээн авч байна

Уншсан тоо: 387
Нийтлэгдсэн: 2017 оны 01 сарын 06

"Хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр, амьдран суух зориулалтаар анх удаа орон сууцны барилга барих эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого"-ыг албан татвараас нь чөлөөлөхөөр хуульд заасан байдаг.

Үүнтэй холбоотойгоор хувь хүний орлогын албан татварын тайланг авч эхлээд байна. Иргэд энэ чөлөөлөлтөд хамрагдахаар татварын тайлан гаргахдаа ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Иргэд татвар төлөгчийн иргэний орлогын татварын бүртгэлийн дэвтэр авах ёстой. Дэвтрийг өөрийнхөө амьдардаг аймаг, дүүргийн татварын албанаас авч бүртгүүлнэ.

-Түүнчлэн татварын цахим системд нэвтрэх нэр, нууц үг авч нэвтрээд өөрийнхөө хувь иргэний тайланг цахимаар илгээнэ.

-Тайлангаа хоёр хувиар гаргаж татварын албанд хүргүүлэх ёстой.

-Иргэний үнэмлэх

-Нийгмийн даатгалын дэвтэр

-Орон сууцны хөнгөлөлт эдэлж байгаа бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шаардлагатай. Ингэхдээ эх хувь болон хуулбарыг хамт авчирна.

- Хэрэв орон сууцаа зээлээр авсан бол банк болон санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ хуулбартайгаа байх ёстой.

-Орон сууц худалдаж авахдаа төлсөн төлбөрийн баримт, худалдах худалдан авах гэрээ байна. Эх хувь байхгүй бол нотариатаар баталгаажуулж болно.

-Хоёр дахь жилдээ байр авч байгаа, урд нь тайлангаа өгсөн хүмүүст худалдах, худалдан авах гэрээ буюу орон сууцтай холбоотой бичиг баримт авчрах шаардлагагүй.

-Хөрөнгийн үнэлгээний тайлан. Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг барьсан бол хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, үнэлүүлээгүй тохиолдолд уг барилгыг барихад зарцуулсан анхан шатны хүчин төгөлдөр баримтуудын жагсаалтыг гаргасан байх.

-Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт. Татвар төлөгч иргэн,  хувь хүний өмчилж байсан орон сууцыг  худалдан авсан тохиолдолд орон сууцаа худалдсан этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт.

-Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт, мөнгө төлсөн баримт. /Байрны төлбөр төлсөн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараах орлого гэдгийг нотлох баримтууд байна. Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай/. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг, хуулбарын хамт

-Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын  хүснэгт. Хүснэгтэд овог нэр, албан тушаал, цалингийн дүн, суутгуулсан албан татварын мэдээллийг оруулж санхүүгийн тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан байх шаардлагатай юм байна.

                                                                                                                                                                                                П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг: 54.196.5.241
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат

1,750,000₮

40м2 - 73м2

Алтан өргөө орон сууц

Хан-Уул дүүрэг, 120 мянгат

1,550,000₮

41м2 - 64м2

Сутай town

Хан-Уул дүүрэг, Үйлдвэрийн гудамж