"Буянт-Ухаа-2" хороололд орон сууц түрээслэх иргэдийг нэмж бүртгэх үү?

Уншсан тоо: 1569
Нийтлэгдсэн: 2017 оны 01 сарын 11

“Түрээсийн орон сууцны журам”-д өөрчлөлт оруулж, түрээсийн орон сууцны талбайн хязгаар 50 м.кв байсныг 70 м.кв болгож нэмэгдүүлснээр “Буянт-Ухаа-2” хороололд борлогдоогүй үлдсэн 68 м.кв талбай бүхий 3 өрөө 200 орон сууцыг иргэдэд түрээслүүлэх боломжтой болсон.

“Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцанд орох иргэдийг хэзээ, хэрхэн сонгон шалгаруулахыг иргэд сонирхож байна.

Энэ талаар ТОСК-ийн албан тушаалтнаас тодруулахад: “Түрээсийн орон сууцны журам”-д өөрчлөлт орсонтой холбоотойгоор “Буянт-Ухаа-2” хороололд орон сууц түрээслэх иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулахтай холбоотой дотоод журмаа боловсруулах шатандаа явж байна. Түрээсийн орон сууцанд орох иргэдийг сугалаагаар тодруулна. Өмнө бүртгүүлсэн иргэдээс сонгон шалгаруулах уу, нэмж бүртгэх үү гэдэг нь дотоод журам боловсруулсны дараа тодорхой болно” гэж хариулсан юм. 

Өнгөрсөн хугацаанд түрээсийн орон сууцанд хамрагдахаар хүсэлтээ ирүүлсэн 1900 орчим иргэний материал ТОСК-д хадгалагдаж байгаа аж. 

"Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй байна" гэж журамд заасан байдаг. 

Түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр м.кв нь 5500 орчим төгрөг байгаа бөгөөд болзошгүй эрсдлийг тооцох үүднээс түрээсийн орон сууцанд орж байгаа иргэнээс 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг барьцаа болгон авч байгаа юм.

                                                                                                                                                                                                               П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг: 23.23.34.22
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,700,000₮

35м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат

1,700,000₮

40м2 - 73м2

Алтан өргөө орон сууц

Хан-Уул дүүрэг, 120 мянгат

1,500,000₮

41м2 - 64м2

Сутай town

Хан-Уул дүүрэг, Үйлдвэрийн гудамж

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү2222 резиденс

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим