АМИНЫ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Гэр хороололд амьдарч буй иргэн өөрийн өмчлөлийн газар дээр амины орон сууц барих тохиолдолд бага хүүтэй зээлд хамруулах төслийг БХБЯ-наас боловсруулж байгаа аж.
Ипотекийн зээлийн хөтөлбөрт дэмжлэг болгох үүднээс Азийн Хөгжлийн Банкинд дээрхи саналыг тавьж, нааштай хариу авсан байна.
"45 м.кв, 65 м.кв, 80-90 м.кв талбайтай, нэг загварын амины орон сууцны зургуудыг гаргаж, Засгийн Газраар батлуулахаар ажиллаж байна" гэж БХБ-ын сайд Г.Мөнхбаяр ярьсан.
Өөрийн өмчлөлийн газар дээрээ амины орон сууц барих хүсэлтэй иргэн:
-Засгийн Газрын баталсан зурагтай танилцаж, м.кв-ын сонголтоо хийгээд, арилжааны банкинд хандах,
-Арилжааны банк тухайн иргэний өөрийнх нь өмчлөлийн газар мөн болох, зээлд хамрагдах боломжтойг нотолж, тодорхойлох,
-Иргэн амины орон сууц бариулахаар аж ахуйн нэгжид хандах гэх зэрэг дарааллаар явах юм байна.
Төслийг боловсруулах шатанд ажиллаж байгаа бөгөөд Засгийн Газраар батлуулсны дараа иргэд зээлд хамрагдах боломжтой болох аж.
Гэр хороололд амины орон сууц барих иргэдэд бага хүүтэй зээл олгохоос гадна улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон гадны зээл тусламжийн дийлэнхи хэсгийг гэр хороолол руу дэд бүтэц татахад зарцуулахаар төлөвлөжээ.
П.Болор
Онцлох төслүүд
Нарт хороолол
Баянзүрх дүүрэг, 14 хороолол
CITY APARTMENT
Баянзүрх дүүрэг, 14 хороолол
ParkVilla
Баянзүрх дүүрэг
Эрин хороолол
Баянгол дүүрэг, 1 хороолол
Парк Вью хотхон
Баянзүрх дүүрэг
Нарны хороолол VI-р ээлж
Баянгол дүүрэг, Дунд гол